Өсвөр насны өнгөт арьст Майкл Браун хүүг буудсан цагдаа Даррен Уилсон анхны ярилцлагаа Америкийн ABC телевизэд өглөө.
Тэрбээр Майкл Брауны үхэлд харамсдаг гэсэн ч "Хийсэн зүйлдээ гэмшихгүй байна. Учир нь энэ үед албан үүргээ гүйцэтгэж явсан" гэжээ.
Уилсон өөрийгөө хамгаалахын тулд ийм зүйл хийсэн гэв. Тэрбээр Майкл Брауныг дэлгүүрээс тамхи хулгайлсанд сэжиглэн, гудамжинд зогсоожээ. Даррен Уилсон машинаасаа буун, дөхөж очих үед Майкл түүнийг түлхэн унагааж, улмаар бууг нь авах гэж оролдсон байна.
Түүнчлэн Майкл түүний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон хэмээн цагдаа хэлж байгаа юм.
Дараа нь Уилсон машинд сууж байхдаа Брауныг хоёр удаа буудан, машинаасаа гаран гудамжинд үргэлжлүүлэн хэд хэдэн удаа бууджээ. Өсвөр насны хүү руу нийт 12 удаа буудсан аж.
Харин энэ хэргийн гэрчүүд Майкл Браун хоёр гараа өргөсөн байхад цагдаа түүнийг буудсан гэж мэдээлж байсан юм.
Ярилцлагын үеэр Уилсон үүнийг эрс няцааж, Браун эсэргүүцэл үзүүлсэн, өөрийгөө хамгаалахын тулд буудсан гэв.
Хэрэв Майкл Браун цагаан арьст байсан бол байдал өөрөөр эргэх байсан уу гэдэг асуултад Уилсон үгүй хэмээн хариулсан юм.
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын цагдаагийн хэлтэст зургаан жил ажиллаж байсан Даррен Уилсон наймдугаар сарын үйл явдлын дараа ажлаасаа халагдсан байна.
АНУ-д олон хүн энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан аллага хэмээн үзэж байгаа юм. Үүгээр барахгүй Тангарагтны шүүх Майкл Брауныг буудан хөнөөсөн цагдааг гэм буруугүй гэсэн нь үүнийг баталж байгаатай адил зүйл гэж эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Эх сурвалж: ИТАР-ТАСС