Тайлбарлагч Э.Балжиннямын амны уншлага хөлбөмбөгийн бурхан тэнгэр нь Монголын хөлбөмбөгчдөд одоо л шаардлагатай байна.
15 жил дураараа дургисан Б.Ганболдоос ФИФА-гийн буянаар салсан ч цаашид дахиад түүний хувилбар ирэхгүй гэх баталгаа алга. Зөвхөн ФИФА-гаас гэхэд жилдээ дээд тал нь 550 мянган ам.доллар, доод тал нь 250 мянган ам.долларын сул санхүүжилттай. ФИФА-гийн цуврал төсөл, Азийн хөлбөмбөгийн холбоо, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос мөн л санхүү, эд материалын илгээмж тасрахгүй.
Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлаар 100 гаруй төлөөлөгчдөд “Адидас”-ын бөмбөг тарааж “тансагласан”. Лигийнхэн ч энэ бөмбөгөөр тоглодоггүй шүү дээ гэж хэлэх хүн байсанд үнэнийг хэлэхэд гайхаад л өнгөрлөө.
Ээлжит IV их хурал 2015 оны хоёрдугаар сарын 27-нд болж, шинэ ерөнхийлөгчөө сонгоно. ОУХБХ-ноос өгсөн чиглэлийн дагуу 52 төлөөлөгч оролцох болсныг ээлжит бус их хурлаар баталсан билээ. Үндсэндээ энэ 52 хүний гарт Монголын мянга, мянган хөлбөмбөгчдийн ирээдүйг атгуулсан.
Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурал өнгөрсөн бямба гаригт хуралдаж шинэчилсэн дүрмийн төслөө хэлэлцсэн. ОУХБХ 2013 оны есдүгээр сарын 2-нд шийдвэр гаргаж, 209 гишүүн орны жишиг дүрмийн загварыг баталсан юм билээ.
Үүний дагуу нэг ёсондоо хөлбөмбөгчдөд бус Б.Ганболдод зориулагдаж арав гаруй жил үйлчилсэн дүрмээ амилуулсан. Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд ёс зүйн хороог шинээр байгуулахаар дүрмэндээ оруулж ирлээ.
Ёс зүйн хороо гэгч зүйл байхгүйгээс өнөөдөр экс ерөнхийлөгч Б.Ганболдын эхнэр Л.Мааяа МХБХ-ны Гадаад харилцааны захирлын албан тушаалаа үргэлжлүүлсээр холбооны үйл ажиллагаандаа оролцож хэл ам дэгдээсээр.
Ёс зүйн хороо байгуулагдсаны дараа энэ хүнд арга хэмжээ авч болохыг ФИФА-гийн төлөөлөгч хэлсэн юм билээ.
Хамгийн гол нь хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар ээлжит бус их хурлыг даргалахдаа дэндүү хүч түрэмгийллээ.
“Танд хурал даргалах үүрэг байхгүй. Бид таныг их хурлаар хэлэлцэж дэд ерөнхийлөгчөөр томилоогүй. Б.Ганболд шууд таныг сонгосон учраас эрх зүйн чадамжгүй. Ийм байж бид өнөөдөр шинэчилсэн дүрэм яриад яахав” гээд л түүнийг эсэргүүцэх хүн байлаа.
Хурал даргалсан, түүнийг эсэргүүцэгчид зөндөө байсан гэхэд бас ингэж болохгүй л байх.
Энэ хуралд ФИФА-гийн албан ёсны төлөөлөгч, гишүүн байгууллагууд, хөгжлийн газрын ерөнхий менежер Жеймс Жонсон, АХБХ-ны хяналтын төлөөлөгч ноён Си Сон Мүнг төлөөлөгч оролцсон.
А.Ганбаатар “МХБХ-ны удирдлагын үүрэг гүйцэтгэх энэ хугацаанд та бидэнд ойлголцлын зөрүү, зарим бэрхшээл гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эв эеийг хичээх, харилцан буулт хийх, зөв шийдлийг олох нь миний баримталж ирсэн зарчим юм. Одоо бид илүү ухаалгаар, илүү ил тод, бүр илүү ажил хэрэгчээр ажиллах ёстой. Яг одоо Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж ОУХБХ-ны зөвлөмж, чиглэлийн дагуу шинэ дүрмээ ёсчилон баталцгаая. Бид нэг уулын оргил өөд олон талаас нь авирсан ч байж магадгүй, гэхдээ эцсийн эцэст бид зарчмын хувьд зөрүүгүй нэг дүрмийн төсөл дээр нэгдэж чадлаа” хэмээн хурлын эхэнд лоозогносон.
А.Ганбаатар үүрэг гүйцэтгэгчээр жишээ татахад төрийн тэргүүний зөвлөхөө ч хийнэ, хөлбөмбөгийн холбоог удирдахаар орон тооны бусаар зохицуулчихлаа л гэсэн үг.
Дүрмийн төслийг олонтоо хэлэлцсэн тул бүхлээр нь эсвэл багц, багцаар нь хэлэлцэж батлаад дараа нь засч залруулах хувилбар дэвшүүлэв. Үүнийхээ хариуд баталсан дүрмээ эргэж засна гэж юу яриад байна вэ гэдэг шүүмжлэлийг сонссон.
Бүхэлд нь хэлэлцэх боломжгүй алдаа мадагууд ч араас нь цуварсан.
Дүрмийн төслийн 39.1-д “Ерөнхийлөгч улираан сонгогдож болно” гэж зааснаас дараагийн Б.Ганболд хаанчлагдах боломжтой хувилбараар байлаа. Үүнийг хязгаарлаж нэг удаа улираан сонгох хувилбараар эрх дархыг нь хязгаарлаж чадлаа.
Хамгийн их шүүмжлэл дагуулсан зүйл бол холбооны Ерөнхийлөгчийн ажиллах цаг байлаа. “Дүрмийн англи хувилбар дээр Ерөнхийлөгчийг бүтэн цагаар ажиллах ёстой гэж байхад бидэнд тараасан монгол хувилбарт энэ өгүүлбэр алга” гэдгийг төлөөлөгч залуу хэллээ. Орчуулагч нь ФИФА-гийн төлөөлөгчдөд буруу орчуулсан нь харваас илт.
Жеймс Жонсон “ФИФА-гийн хувьд Ерөнхийлөгч бодлогоо зангиддаг, ерөнхий нарийн бичгийн дарга үйл ажиллагаагаа хариуцдаг. Манай ерөнхийлөгч гэхэд өглөөний 06.00-24.00 цаг хүртэл ажилладаг. Тухайн улсын ерөнхийлөгчийг холбооноос цалин авахыг хориглодог гэсэн тайлбарыг хэллээ.
“Орчуулагч нь буруу орчуулаад байна. Хэрвээ мэдэхгүй зүйл байвал битгий нэрэлхэж санаа зовоорой. Хэлтэй хүн танхимд байгаа шүү” гээд нэг төлөөлөгч хэлэхэд А.Ганбаатар “Төрийн орчуулга хийдэг хүн шүү” гээд л өмөөрөв.
Аргаа бараад өнөөх залуу ФИФА-гийн ерөнхийлөгчөөс өөрөө шууд англиар асуухад Удирдах зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан монголоороо яриач гэж зандраад л. Ингэж байж ФИФА-гийн төлөөлөгч Ерөнхийлөгчийн бүтэн цагаар ажиллах хувилбар дүрэмд байхгүйг мэдсэн юм. Гэхдээ эцсийн дүндээ Ерөнхийлөгч бүтэн цагаар ч тэр, давхар албан тушаал хашиж болох эсэх гээд нарийвчилсан зүйлгүйгээр хуучнаар нь баталчихлаа.

ФИФА-гийн төлөөлөгч 12.00 цагт онгоцны буудал явна. Үдчихээд ирээд тухтай ярилцъя гэснээр үндсэндээ гурван цагийн дотор энэ мэтээр шахаж А.Ганбаатар түрэмгийлсээр дуусгалаа.

МХБХ-ны шинэ ерөнхийлөгчийн нэрийг хоёрдугаар сарын 28-нд ОУХБХ-нд илгээж батлуулах юм байна.
Дотроо асуудал ихтэй учраас долоо хоногийн өмнө их хурлаа хуралдуул гэсэн ч тусыг эс олсон.
Гурван цагийн дотор хуралдсан шигээ хугацаандаа тулгаж, их хурлаа хуралдуулахаар боллоо.
Ерөнхийлөгчийн суудлын төлөөх тэмцэл хэдийнэ эхэлсэн.
Монгол орны өнцөг булан бүрт өөрийгөө Роналду, Месси нараар төсөөлж буй хөлбөмбөгчдийн хувь заяаг хөл бөмбөгийнх нь бурхан тэнгэр ивээх болтугай.