АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел албан тушаалаасаа огцорсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл энэ хэрэг Ирак, Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг "Исламын улс" бүлэглэлийн алан хядагчдыг баярлуулав.
Ойрхи Дорнодын Al Arabiya сувгийн мэдээлж буйгаар хэт даврагчид араб хэл дээр #Исламын улс АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг түлхэн унагаалаа гэсэн хэштег үүсгэж, баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Үүгээр барахгүй алан хядагчдын талыг баримтлагчид "Обама ялагдсан", “Пентагоны тэргүүний дарангуйлал дууслаа” гэх зэргээр жиргэв.
Эргэн сануулахад Чак Хейгел энэ сарын 24-нд буюу өнгөрсөн даваа гарагт огцорч буйгаа албан ёсоор мэдэгдэн, түүний хүсэлтийг Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Чак Хейгел огцрох болсон шалтгаан нь Цагаан ордноос “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг хэрэгжүүлж буй бодлогод санал нийлээгүйгээс болсон гэнэ.
АНУ-ын “Форбес” сэтгүүлээс саяхан “Исламын улс” хөдөлгөөнийг хамгийн баян алан хядах бүлэглэлээр тодорхойлж, жилийн орлого нь хоёр тэрбум ам.долллар хэмээн зарласан. Тэд уг орлогын дийлэнх хэсгийг хяналтдаа авсан газар нутгаас олборлосон газрын тосны борлуулалтаас олдог аж. Үүнээс гадна тус нутагт үйл ажиллагаа эрхэлдэг бизнесмэнүүдээс 50 мянга хүртэл ам.доллларын татвар авдаг байна.
Эх сурвалж: Reuters