Хятадын Ляонин мужид нүүрсний уурхайд болсон ослын улмаас 24 хүн амиа алдаж, 52 уурхайчин янз бүрээр гэмтэж бэртжээ.
Осол болсон “Фусинь” улсын үйлдвэрийн төлөөлөгчдийн мэдэгдснээр нүүрсний тоос шатсанаас болж осол болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа юм байна. Осол болох үед уурхайн гүнд 89 уурхайчин ажиллаж байжээ. Лхагва гаригийн өглөө аврах албаныхны ажил бүрэн дууссан бөгөөд гэмтэж бэртсэн уурхайчдыг эмнэлэгт хүргэсэн байна.
Энд дуулгахад Хятадын уурхайнууд дэлхийд хамгийн аюултай уурхайнуудад тооцогддог бөгөөд жил бүр хэдэн мянган уурхайчин амиа алддаг гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 25-нд томоохон осол гарч байсан юм. Үрүмч хотоос холгүй орших нүүрсний уурхайд аравдугаар сард болсон ослоор 16 хүн амиа алдаж, 11 хүн шархдаж байжээ.
Эх сурвалж: http://top.rbc.ru