Хамтлагийн нэрийг монгол хэлнээ орчуулбал “Бар-Загас”, үкүлэлэ буюу хавай гитараар тоглодог “Tigerfish”-ийн залуус шинэ уран бүтээлүүдээ аль хэдийнэ гаргажээ.
“Байгалаас ирсэн охин” хэмээх чихэнд сонсголонтой, гоё нэртэй цомгоо удахгүй гаргах гэж байгаа “Tigerfish” хамтлагийн ахлагч Г.Занданхүү, хамтлагийн гишүүн Б.Баясгалан болон Б.Аззаяа нартай сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Цомгоо тун удахгүй гаргах гэж байгаа гэж сонслоо. Цомгийнхоо талаар сонирхуулаач.
-Г.Занданхүү: Цомгийн маань нэр “Байгалаас ирсэн охин”. “Байгалаас ирсэн охин” нь олноо "Мээнэг" хэмээн алдаршсан Буриад ардын дуу байдаг бөгөөд энэхүү дууг 1970-аад онд Соёл-Эрдэнэ хамтлаг коверлож дуулсан байдаг юм. Дууны утга санаа байгаль эх дэлхийн байгаль биш Байгал нуураас ирсэн охины тухай гардаг юм.
Цомогт 1960-аад оноос 2005 он хүртэлх амьд хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж байсан хамтлагуудын 11 уран бүтээлийг өөрсдийн үкулэлэ хөгжмийн найруулгад оруулан өөрчилж багтаасан байгаа. “Байгалаас ирсэн охин” цомог арванхоёрдугаар сарын эхээр худалдаанд гарна. Мөн ирэх оны нэгдүгээр сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна.
-Цомогт багтсан дуунуудаа ямар шалгуураар, хэрхэн сонгож авсан бэ?
- Г.Занданхүү: Хуучны сайхан дуунууд маш олон байдаг учир тэднээс сонголт хийхэд багагүй бэрх байсан. Маш олон дууг нэг бүрчлэн, хэд хэдэн удаа хоёроос гурван сар сонссон.
Б.Баясгалан: 1960-аас 2000 он хүртэлх дуунуудаас сонголт хийсэн учир нэг үеийн дуунуудыг бөөнд нь сонгож авах гэхээр арай л дутуу мэт санагдаад үе бүрээс нь түүвэрлээд авбал илүү гоё болох юм байна гэж бид ярилцаж шийдсэн. Өөрөөр хэлбэл дууг сонсоход л тухайн үеийн дурсамж сэдрэхээр, чихэнд хоногшсон уран бүтээлүүдийг сонгосон юм.
- Хамтлаг байгуулагдсан түүхийг сөхвөл? Мөн хамтлагийн нэр их сонирхолтой санагдаад байдаг юм. Яагаад заавал “Tigerfish” буюу “Бар-Загас” гэж өвөрмөц нэрийг сонгох болсон бэ?
- Г.Занданхүү: Бид 2011 онд Монголд анхны үкүлэлэ хөгжмөөр тоглодог хамтлаг болж байгуулагдсан. Бид хэд нийлээд хамтлаг байгуулах тухай их ярьдаг байлаа. Өмнө нь хамт ажилладаг байсан дизайнер Батболд гэдэг дотнын найз маань “Tigerfish” гэдэг нэртэй дизайны хувийн студи байгуулна гээд ажлаасаа гарчихсан юм. Тухайн үед залуус блог хөтлөх нь их түгээмэл болж эхэлж байсан үе. Батболд намайг блог хөтлөөч гэж их шаарддаг байлаа.
Түүнийг ажлаасаа гарчихаар нь би жаахан гоморхоод, тоглоомоор “Тэгвэл би “Tigerfish” гэдэг нэртэй блог бичих, чи “Tigerfish” гэдэг нэртэй студи ажиллуулах аль нь амжилттай байхыг үзье” гэж хэлж байсан юм. Миний нээсэн “Tigerfish” блог олон хүнд хүрч, тэрхүү нэр нь бараг л миний өмч болчихсон байхгүй юу /инээв/. Найзын маань студи байгуулах ажил ч санаснаар нь болоогүй юм. Гэхдээ найз маань бидэндээ хамт байнга байж, хамтлагийн олон ажилд тус болдог сайн хүн бий. Тэр үетэй зэрэгцэж үкүлэлэ хөгжимтэй хамтлаг байгуулах санаа төрж байсан юм.
Гэтэл Хаш гэдэг найз маань нэг өдөр “Миний найз, хөгжмүүдээ авахад нийт хэдэн төгрөг хэрэгтэй байна” гэж асуусан юм. Хөгжим авах бөөн хүслэн болчихсон, хөгжмөө өмнө нь их судалчихсан хүн яахав, төчнөөн төгрөг болно гээд л үнийг нь хэллээ. Харин Хаш найз маань надад хөгжим авах мөнгийг бэлэглээд “Хамтлагаа өөрийн блогийн нэрээрээ нэрлээрэй” гэсэн юм. Батболд найз маань студиэ Tigerfish гэх гэж байсны учир нь их энгийн. Түүний эхнэр бар жилтэй загасны орд л байхгүй юу /инээв/.
-Яагаад үкүлэлэ хөгжмийг сонгох болсон бэ?
-Б.Аззаяа: Манай хамтлагийн гишүүдийн ихэнх нь гитар тоглодог юм. Зандаа, Баясаа хоёр өмнө нь “Шөнийн галт тэрэг” хамтлагт, Одгэрэл маань “Булсара” хамтлагийн соло гитарчин байсан гээд ер нь ихэнх нь л гитарчин.
Зандаа хүүдээ анх тоглоомон жижиг гитар авч өгчихлөө гэсэн тэр нь үкүлэлэ байж таараад, хөглөсөн чинь яг л гитар шиг дуугарсан гэсэн. Тэгээд мань хүн судлаад үзсэн Хавайн үндэсний хөгжим байсан байгаа юм. Гитараас арай ондоо дуугаралттай, сатуркан дөрвөн утастай хөгжим юм. Харахад хүүхдийн тоглоом мэт харагдав ч ямар ч хөгжимтэй эн тэнцүү дуугардаг, гайхалтай хөгжим.
Г.Занданхүү: Английн “Үкүлэлэ Оркестр” хэмээх нэртэй хамтлагийн бүтээлүүдийг сонсоод бид ч мөн хийж болох юм байна, үүнийг Монголд нутагшуулъя гэсэн санаа төрсөн юм. /инээв/
-Олон улсын фистевальд оролцож байв уу?
-Б.Аззаяа: Монголдоо бид “Playtime”, “Их завсарлага” зэрэг наадмуудад оролцдог. Энэ оны аравдугаар сард Тайландын Бангкок хотноо болох байсан “Үкүлэлэ олон улсын фестиваль”-д уригдсан байсан боловч зохион байгуулах хороо нь газар, талбайн асуудлаас болж харамсалтай нь наадмаа цуцалсан. Гэхдээ бид дараа жилийн наадамд нь оролцох боломжтой. Мөн дэлхийн хамгийн том үкүлэлэ фестивал нь Хавайд жил бүр болдог юм. Зун болдог энэхүү наадамд 2015 онд оролцох зорилготой байна.
-Үкүлэлэ хөгжмийн талаар хүмүүс багагүй мэддэг болсон байна лээ. Тоглож сурахыг хүссэн хүүхэд, залуус та нарт ханддаг уу?
-Г.Занданхүү: Тэгэлгүй яахав. Манай фэйсбүүк хуудсаар мессеж бичиж хаанаас худалдаж авах уу, сурмаар байна гэхчилэн их асуудаг юм. Тэр болгонд нь зааж зөвлөхийг их хичээдэг.
-Баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
“Tigerfish” хамтлагийн албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/TigerFishBand