УИХ-ын гишүүн, даяар дуурсагдах далай даян дархан аварга Д.Бат-Эрдэнэ Тусгаар тогтнолын одонгоор шагнууллаа.
Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд 10 хүнийг дээрх одонгоор шагнасан юм.
Тусгаар Тогтнолын одонг МАН-ын ахмад гишүүн Д.Дамдинсүрэн, Ш.Галсан, мөн МАН-ын ахмад гишүүн Д.Цэвэлдорж, Шадар сайд асан Б.Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Ц.Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Б.Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Ядамжавын Цэнджав, Соёлын тэргүүний ажилтан Н.Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар үүрийн ахмад Л.Балган нар гардан авлаа.
МАН-ын дээд шагнал Тусгаар Тогтнолын одонг үндэсний аюулгүй байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын иргэдийг урамшуулах зорилгоор 2010 онд МАН-ын бага хурлаас батлан гаргасан юм.