Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Иран болон “зууч” зургаагийн (АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятад) томоохон хэмжээний уулзалт эдгээр өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотод болсон юм.
Ираны уран баяжуулах хувь, тус улсын эсрэг барууны орнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг хүчингүй болгох арга замуудыг олох зэрэг гол асуудлуудаар зөвшилцөлд хүрнэ гэж талууд найдаж байсан.
Гэвч энэ асуудлаар талууд хэлэлцээрт хүрээгүйн улмаас ирэх оны долдугаар сар хүртэл хойшлуулжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бид цөмийн хэлэлцээний шинэ шатанд бэлтгэх болно гэв.
Эргэн сануулахад Иран улс 2012 оноос хойш Европын холбоо болон АНУ-ын хориг арга хэмжээтэй тулгарч, нефтиэ гадаадад борлуулахад ихээхэн хүндрэлтэй болсон. Хориг арга хэмжээний улмаас Иранд инфляци ихээхэн өсөөд байна. Тегеран цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй үргэлжлүүлсээр байсан нь хориг арга хэмжээ авах шалтгаан болсон юм.
Иран хэдийгээр цөмийн хөтөлбөр нь эрчим хүч, судалгааны зорилготой гэж мэдэгдэж байгаа ч АНУ болон өрнөдийн орнуудын сэжиг арилаагүй аж. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохоор АНУ, Европын холбоо газрын тос, санхүүгийн хориг тавьсан нь Персийн булангийн газрын тосоор баялаг энэ орны эдийн засгийг доройтуулж байгаа аж.
Эх сурвалж: РИА Новости