АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар УИХ дахь АН-ын бүлэгт УИХ-д суудалтай намуудтай хамтарч ажиллах зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу АН-ын зөвшилцөх ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр МАН-тай зөвшилцөх уулзалтыг зохион байгууллаа. Энэ Ажлын хэсгийг АН-аас УИХ-ын гишүүн М.Батчимэг, МАН-аас Су.Батболд ахалжээ.
Ажлын хэсгийнхэн улс орны эдийн засгийн хүндрэлт байдал, хүндрэлийг хэрхэн даван туулах талаар санал солилцож, энэ асуудлыг Засгийн газрын түвшинд хэрхэн шийдэж болох талаар хоёр тал байр сууриа илэрхийлжээ.
АН-ын өгсөн Засгийн газарт хамтрах урилгын хариуг өгөөгүй бөгөөд энэ асуудлыг ирэх баасан гаригт болох МАН-ын бага хурлаар шийднэ. Зөвшилцөх уулзалтын талаарх мэдээллийг намын бага хурлаар танилцуулна хэмээн УИХ-ын гишүүн Су.Батболд ярилаа.