2014 он ухаалаг цагны хувьд ивээлтэй жил болж байна. Технологийн аварга Google, Samsung, Apple компаниудын шинэ бүтээлүүдийн зарим нь худалдаанд гарч хэрэглэгчдийн гарт хүрсэн бол Apple Watch ирэх жил худалдаанд гарах билээ. Тэгвэл 2015 он гарахаас өмнө зах зээл дээр байгаа хамгийн шилдэг цагнууд аль нь вэ гэдгийг сонирхоё.
ДАЖГҮЙ: SAMSUNG GEAR FIT (149.99 АМ. ДОЛЛАР)
Дасгал хөдөлгөөнд суурилсан Samsung Gear Fit өнгөрч байгаа 2014 оны турш хамгийн сайн бүтээлүүдийн нэг байлаа. Нуман хэлбэртэй Супер АМОЛЕД дэлгэц, зүрхний хэмнэл, алхсан тоо хэмжих зэрэг өдөр тутмын хөдөлгөөний идэвхийг харуулах систем нь энэ цагийг жагсаалтад багтаах шалтгаан болж байгаа юм. Гэвч Gear Fit зөвхөн Samsung-ийн Galaxy-гийн гэр бүлийнхэнтэй хослон ажилладаг. Тиймээс та өөр бусад Андроид системт төхөөрөмж болон Apple хэрэглэдэггүй бол Gear Fit-ийг сонгосон нь дээр. Анх 199,99 ам.долларын үнэтэй худалдаанд гарч байсан бол Samsung үнийг нь 149,99 хүртэл буулгаад байгаа билээ.
САЙН: MOTO 360 (249.99 АМ. ДОЛЛАР)
Гадна үзэмж, техник үзүүлэлт гээд олон талаараа зах зээл дээрх бүх ухаалаг цагнаас илүү бүтээл гаргана гэж Google амлаж байв. Амласандаа ч хүрэв. Андроид үйлдлийн системтэй Мото 360 цаг тун ч дажгүй загвартай бөгөөд Андроид 4,3-аас дээш үйлдлийн системтэй бүх төхөөрөмжтэй хослон ажиллана гэдгээрээ давуу талтай. Үүнээс гадна одоо болон ойрын ирээдүйд худалдаанд гарах ухаалаг цагнууд дунд ноёлох байр суурьтай байгаа дөрвөлжин хэлбэрийг халсанаар хэрэглэгчдийн сонирхолыг ихээр татаж байгаа.
Зүрхний хэмнэл мэдрэгчтэй энэ ухаалаг цаг Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээний сайтууд дээр ирсэн мэдээллийг таны бугуйн дээрээс мэдээлж чадна. Дэлгэц нь үргэлж асаалттай байх учраас цэнэгээ ч ууж өгнө дөө. Гэхдээ үүнд санаа зоволтгүй. Утасгүй цэнэглэх системийн ачаар шөнөдөө хялбархан цэнэглээд хоночихож болно. Мото 360-ын үнэ 249,99 ам.доллароос эхлэж байгаа бол метал гадаргуутай нь 299,99 ам.доллар.
ШИЛДЭГ: PEBBLE STEEL (199 АМ. ДОЛЛАР)
Зах зээл дээрх цорын ганц “Апартейд үзлийн эсрэг” тууштай тэмцэгч учир энэ бүтээл одоогоор хамгийн шилдэг нь. 2014 онд хамгийн эхэнд гарсан ухаалаг цаг болох Pebble-ийн хоёр дахь үеийн ган загвар нь одоо ч хамгийн шилдэг хэвээр байна. Уламжлалт цагнаас нэг их ялгагдаад байхааргүй энэ цаг тун сайхан хийцтэй, нэг удаа цэнэглээд 5-7 өдөр ажилладаг, өдрийн гэрэлд ч сайн харагддаг гээд олон давуу талтай.
Одоо зах зээл дээр уралдаж байгаа өрсөлдөгч нарынхаа дэргэд Pebble Steel зөвхөн баттерейгаараа л асар урд явж байгаа юм. Түүнчлэн хамгийн гол нь Андроид, iOS аль ч үйлдлийн системтэй хослон ажилладаг “юниверсал” байдлаараа хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татжээ. Өнгөрсөн онд анхны загвар нь худалдаанд гарснаас хойш бараг хагас сая хувь борлогдсон Pebble-ийн зэвэрдэггүй ган загвар нь BestBuy дээр 199 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа бол анхны загвар нь 99 ам. долларын үнэтэй зарагдаж байна.