Барууныхны нэг их ойшоодоггүй Энэтхэг, Латин Америк, Африкийн зах зээлийг олж харсан Хятадын засгийн газар бодлогын хүрээнд олон ажил хийж хөрөнгө оруулсаар байгаа.
Тэгвэл оройхон гараад ширүүхэн дайрч байгаа Шиаоми ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч Энэтхэгийн Бхарти Эйртел үүрэн телефоны компанитай хамтран энэ ондоо багтааж 4G сүлжээтэй Фаблет-аа Энэтхэгийн зах зээл дээр гаргахаар болжээ.
5,5 инчийн дэлгэцтэй Redmi Note 9999 рупи буюу 161 ам.доллараар арванхоёрдугаар сарын сүүлээр гарах юм байна. Харин хос симтэй 3G сүлжээ бүхий анхны хувилбар нь арванхоёрдугаар сарын 2-ны өдөр 145 ам.доллараар худалдаанд гарахаар болжээ.
Эйртел компанийн бүтээгдэхүүний хэлтсийн захирал Ананд Чандрасекаран Recode сайтад өгсөн ярилцлагадаа “АНУ-ын үүрэн телефоны компаниуд орлогынхоо 40-50%-ийг хэрэглэгчдийн дата хэрэглээнээс олж байна. Гэтэл манай компани ердөө 12%-ийг нь л олдог. Тиймээс 4G сүлжээ бүхий хямд үнэтэй утасны ачаар энэ орлогоо нэмэгдүүлж болно” гэжээ.
Шиаоми компанийн гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Хюго Барра “Цэнэгээ сайн барьдаг, 5,5 инчийн том дэлгэцтэй, хямд үнэтэй утас гэдэг бол Энэтхэгчүүдийн хэрэгцээг хангаж чадах цорын ганц бүтээгдэхүүн гэдэгт би итгэж байна” гэсэн юм.
2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Шиоами компани өдгөө мэдээллийн технологид суурилсан маш олон төхөөрөмж бүтээж дэлхийн ухаалаг утасны зах зээлийг бага багаар эзэлсээр байгаа билээ. 2013 оны гуравдугаар улиралд дэлхийн утасны зах зээлийн ердөө 2,1%-ийг эзэлж 5,6 сая бүтээгдэхүүн борлуулж байсан энэ компани энэ оны гуравдугаар улирлын судалгаагаар 17,3 сая бүтээгдэхүүн борлуулж зах зээлийн 5,3% эзэлж байна гэжээ.