Аймгуудын удирдлагуудтай сар бүр зохион байгуулдаг цахим хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, ургац хураалт, өвөлжилтийн талаар сонсон үүрэг даалгавар өгсөн байна.
Ургац хураалт амжилттай дууслаа. Урьдчилсан байдлаар 491 мянган тн үр тариа хураан авсан нь өмнөх жилүүдэд гараагүй амжилт боллоо.
Хөвсгөл, Увс, Ховдын дулааны станцууд өнгөрсөн сард ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрч хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхлээд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын ажил дууссан, удахгүй цахилгаан эрчим хүчинд холбогдоно.
Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийг холбосон. Дорнод аймгийн замын ажил гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйгээс гэрээт хугацаандаа амжилгүй, ирэх онд ашиглалтад оруулахаар болжээ.
Ашиглалтад орсон замуудыг улсын комисст хүлээлгэн өгч, орон нутгийн өмчит Авто зам засварын албанд шилжүүлэх ажлыг холбогдох яам, орон нутаг хамтран зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
2015 оны төсвийн онцлогийн талаар Ерөнхий сайд “Аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна. Хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд бүх шатны төсвөөс санхүүждэг төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд болон орлогч дарга, орон тооны зөвлөхгүй байна” хэмээн товч танилцуулав.
Орон нутгийн төсвийн орлогыг УИХ-аас баталсан татварын хувь хэмжээний доод хязгаараар тооцсон. Орон нутаг өөрийн онцлог байдалтай уялдуулан хуулиар эрх олгогдсон зарим татварын хувь хэмжээг өсгөж тогтоосноор орон нутгийн төсвийн нийт орлогыг бүрдүүлэх юм. Энэ эх үүсвэрээс орон нутагт 51.7 тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэх боломжтой болсон байна.
Цахим хуралд зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож, аймгуудын удирдлагын асуултад хариулт өглөө.