Эрдэмтэд эбола вирусын эсрэг вакциныг хүн дээр туршиж үзлээ хэмээн ВВС мэдээлж байна. Туршилтын эхний үр дүнг харахад тус вакцин нь хүний биед аюулгүй, вирустэй тэмцэх дархлааны системийг тэтгэж өгч байсан гэнэ.
Тус вакциныг Их Британи болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтын эрдэмтэд хамтран гарган авч байгаа бөгөөд сайн дурын 20 хүн дээр туршилт хийжээ. Вакцин оролцогчдын биеийн байдалд ямар нэгэн гаж нөлөө үзүүлээгүй гэж судлаачид мэдээлэв.
Вакциныг бага болон их тунгаар туршин үзсэн байна. Тус вакцины найрлаганд эбола вирусын халдвар тараах боломжтой сармагчингаас авсан цусны дээж байгаа гэнэ.
Эбола вирусын эсрэг вакцины туршилт дөрвөн үе шаттай явагдана. Дараагийн хоёр, гурав дахь туршилтуудыг эрдэмтэд Баруун Африкийн орнуудад турших юм. Эболагийн халдвар хүчтэй тархаж буй газарт л түүний үр нөлөө илүү мэдрэгдэнэ хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.
Хэрэв туршилтын үр дүн нь амжилттай болсон тохиолдолд Их Британийн эрдэмтэд ирэх 2015 оны эцэс гэхэд сар тутам нэг сая тун хүртэл үйлдвэрлэх боломжтой гэсэн юм.
Одоогоор эбола вирусын эсрэг баталгаатай эм тариа, вакцин байхгүй байгаа ч ОХУ, Их Британи, АНУ, Япон болон Канад нэг вакцин гаргаж авахаар ажиллаж байна.
Дэлхий дахиныг цочроогооод байгаа Эбола вирусээр өвчлөгсдийн тоо өдөр өдрөөр өсөн нэмэгдсээр. ДЭМБ-аас авсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 5689 хүн тус вирусээр өвчилж амиа алдсан байна. Түүнчлэн энэ сарын 23-ний байдлаар нийт 15 935 хүн эбола вирусын халдвар тээж байгаа аж.
Эх сурвалж: ВВС