Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг томилсон. Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг.
УИХ-аас Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаас нь чөлөөлөөгүй байхад Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон нь хууль бус гэж яригдаж эхлээд байгаа.
Энэ талаар Ерөнхий сайд зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “АТГ-ын дэд даргын ТЕГ-ын даргаар томилохдоо өөртөө нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаас гарах хүсэлтээ өгснөөр болох юм билээ. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно” гэсэн хариултыг өглөө.
Б.Хурцын хувьд өнөөдөр өглөө ажлаа хүлээн авчээ.