2014 оны 12 дугаар сарын 1-нд Дэлхий даяар ДОХ-той тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Тэгвэл технологийн аварга Apple компани 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа “Улаан бүтээгдэхүүн” брендтэй хамтран AppStore дээр шинэ булан нээжээ.
2006 онд U2 хамтлагийн гоцлол дуучин Боногийн үүсгэн байгуулсан “Улаан” сан ДОХ-гүй ирээдүйн төлөө гэсэн уриатай. Тэгвэл өнгөрсөн даваа гаригаас эхлэн ирэх долоо хоногийн ням гариг хүртэл AppStore дээр хамгийн шилдэг 25 аппликейшн “Улаан” гэсэн логотойгоор байрлахаар болжээ. Эдгээр аппликейшнээс олох ширхэг цент бүрийг Apple компани Дэлхийн ДОХ-той тэмцэх санд хандивлах бол маргааш болон ирэх долоо хоногийн даваа гаригт олсон орлогынхоо хэдэн хувийг мөн л ДОХ-гүй ирээдүйн төлөө зориулах аж.
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 28 Дэлхий нийтийн ялангуяа Америкчуудын хувьд хамгийн том худалдан авалт хийдэг өдөр. Энэ өдөр Уолл Март, Колс, Мери’с зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүндээ их хэмжээний хямдрал зарладаг. Түүнчлэн ирэх долоо хоногийн даваа гариг бол Талархлын баярын дараах эхний даваа гариг бөгөөд “Кибер даваа гариг” гэж хүмүүс нэрлэдэг.
Энэ өдөр мөн л Хар баасан гаригтай адил цахим худалдааны сайтууд их хэмжээний хямдрал зарладаг учир эдийн засагт эргэлдэх мөнгөний тоо огцом нэмэгддэг аж. АНУ-ын хэрэглэгчийн төлөө газраас хийсэн судалгаагаар энэ жил 220 сая гаруй иргэд эдгээр өдрүүдэд худалдан авалт хийнэ гэжээ. Энэ хоёр өдөр олох орлого хэдэн саяар тоологдох бөгөөд Apple компани энэ мөнгөнийхөө нэгээхэн хэсгийг ДОХ-той тэмцэхэд зориулахаар шийдсэн юм байна.
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Apple компани “Улаан” сантай хамтран ажиллаад найман жил өнгөрлөө. Бусдад амьдрал бэлэглэнэ гэдэг бидний өгч чадах хамгийн сайхан бэлэг гэдэгт би итгэж байна. Энэ найман жилийн хугацаанд бид хэрэглэгчдийнхээ ачаар ДОХ өвчин хамгийн их тархсан Африкийн орнуудад тусалсан. Харин одоо бид Apple-ийн нэрийн дэлгүүрүүд болон AppStore-оор дамжуулан хамгийн их хэмжээний хөрөнгө босгож хандивлах гэж байна” гэжээ.
“Улаан” санг үүсгэн байгуулагч Боно “Apple компани зөвхөн ДОХ-той тэмцэх ажилд нэгдэж байгаа юм биш. Тэд өнөөгийн байдлаар нийт 75 сая доллар хандивласан. Харин одоо хийгдэх энэ кампанит ажил бол “Улаан” санд бусад компаниудын оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон шалтгаан болно. Би тэдэнтэй хамтран ажилладгаараа бахархадаг” гэсэн юм.
AppStore дээр тавигдсан “Улаан” лого бүхий шилдэг 25 аппликейшн:
1. Angry Birds - Хэрэглэгч нарт зориулан бонус үе нэмэгдсэн.
2. Bubble Witch 2 Saga - 12 сарын 7 хүртэл шинэ үеүд нэмэгдсэн. Мөн алтан гулдмай худалдан авсан тохиолдолд энэ хугацаан дахь бүх орлогыг “Улаан” санд хандивлана
3. CSR Racing - Цоо шинэ, час улаан өнгөтэй Mercedes Benz-AMG GT нэмэгджээ.
4. Clash of Clans - Тоглогч тусгай “Улаан” эрднийн чулууны төлөө тулалдаж, “Улаан” өнгөтэй алдар хүндийн медаль хүртэнэ.
5. Clear - Улаан дэвсгэр өнгөтэй болжээ.
6. Cut the Rope 2 - Улаан өнгийн малгай, үлээдэг бөмбөлөг, жигнэмэг гээд олон сонирхолтой зүйл нэмэгдсэн.
7. Despicable Me: Minion Rush - Энэ тоглоом дээр хамгаалагч Минион нэмэгдэж тоглогчийн гадил түүх чадварыг 200 хувиар нэмэгдүүлнэ.
8. DJay 2 - Улаан дэвсгэр өнгөтэй болж, онцгой дууны багц санал болгоно.
9. FarmVille 2: Country Escape - Тоглогчид “Улаан” хивс дэлгэж, шинэ гарсан Үнээ, нохой зэргийг худалдан авч болно.
10. FIFA 15 Ultimate Team - Тоглогчид “Улаан”-ы нэрэмжит цомын төлөөх тэмцээнд оролцож ялсан хүмүүст хөлбөмбөгийн шилдэг тамирчдыг бэлэглэнэ.
11. Frozen Free Fall - Арнеделлийн эзэнт гүрэнд шинэ даалгавар гүйцэтгэж, цасан бөмбөг, гурван амь зэргийн багцийг хэрэглэгчдэд санал болгожээ.
12. GarageBand® - Хэрэглэгч нарт цоо шинэ 300 гитар, бөмбөр зэрэг хөгжмийн цуглуулга санал болгожээ.
13. Kim Kardashian: Hollywood - Тоглогч нар “Улаан” өнгийн Beats solo2 чихэвчийг тоглоомон дээр худалдан авч болох бөгөөд 12 дугаар сарын 1-ний өдөр Крис Женнер буюу “Ээж Кардашиан” тоглоомонд нэмэгдэнэ.
14. Heads Up! - “Улаан” сангийн нэрэмжит шинэ үгнүүд нэмэгджээ.
15. The Human Body - Хүний дархлалын системийн тухай цогц ойлголт өгөхүйц шинэ хувилбар.
16. Kitchen Stories Cookbook - Марио Батали, Марта Стюарт, Льюк Холден, Майкл Ломонако зэрэг алдартай тогооч нарын баярын ширээнд зориулсан хоолны жорууд нэмэгджээ.
17. Monument Valley - Идагийн аялалын цоо шинэ бүлэг эхэлжээ.
18. Over - Зургаан уран бүтээлчийн “Улаан” санд тусгайлан зориулсан бичгийн хэв маяг, сэтгэл хөдөлгөм урлагийн бүтээлүүдийг санал болгожээ.
19. Paper by FiftyThree - Энэ аппликейшнийг Монголоос татах боломжгүй.
20. Puzzle & Dragons - Энэ аппликейшнийг Монголоос татах боломжгүй.
21. Rayman Fiesta Run - Тоглогчид Рейман, Глобокс, Тийнзи нарт зориулсан шинэ хувцасны багцийг худалдан авч болно.
22. Star Walk 2 Guide to sky day - “Улаан” нүдэн гариг гэсэн шинэ сонголтын тусламжтай хэрэглэгч нар Ангараг гаригийн тухайн сонирхолтой мэдээллийг авна.
23. Sims FreePlay - Тоглогчдод “Улаан” сангийн нэрэмжит усан сан, үдэшлэгийн нисэх онгоц, пината санал болгожээ. /Пината гэдэг нь Мексик ардын төрсөн өдөр тэргүүтэй элдэв баяр ёслолын үед хэрэглэгддэг дотроо дүүрэн чихэр жимс, бэлэг сэлтээр дүүргэгдсэн цаасан баримал-тоглоом юм/
24. Threes! - 2048 тоглоомын анхны хувилбар болох 3-ын тоог үржүүлэх системээр тоглодог энэ тоглоом хязгаартай тоогоор “Улаан” дэвсгэр өнгөтэй хувилбар гаргажээ.
25. Toca Town - Хүүхдүүдэд зориулсан нуусан зүйлсийг олох энэ тоглоом “Улаан” өнгийн очир эрдэнэ, мөхөөлдөс гэх мэт олон олон гэнэтийн бэлгийг нуужээ.
Дэлхийн даяар ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан Apple компани эдгээр аппликейшнүүдийг санал болгож байгаа бол “Улаан” өнгийн iPod Shuffle, iPod Nano, iPod Touch болон бусад бүтээгдэхүүнүүддээ зориулсан шинэ ухаалаг хавтсан гэр санал болгож байгаа юм байна.
Эх сурвалж: Apple.com