Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль"-ийн төслийн талаар Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд уулзалт ярилцлага боллоо.
Уулзалт ярилцлагад ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгчид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон юм.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулахаар тусгагдсан билээ.
Энэ зорилтын хүрээнд ХАХНХ-ын сайдын өнгөрөгч долдугаар сарын 4-ний А/106 тоот тушаалаар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, тус хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагджээ.
Өнгөрсөн хугацаанд бусад өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлийн хууль тогтоомж ямар байгаа талаар судалгаа хийж, Монгол Улсын хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, эрх зүйн орчны хийдэл, давхардлыг тодорхойлох замаар бодлого, төлөвлөлтийг боловсронгүй болгох, цаашдын чиг хандлагыг эрх зүйн орчинд тусгах санал зөвлөмж боловсруулахаар АИФО байгууллагын төслийн хүрээнд ХАХНХЯ-ны захиалгаар 2012 онд хийсэн судалгаанд хуульчдын багийн дүгнэлт хийж ажилласан байна.
Хуулийн төслийг боловсруулж эхлэх шатанд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн бэрхшээлийн онцлог тус бүрийн хүрээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах ТББ-ын гишүүд болон бусад холбогдох хүмүүстэй 10 орчим удаагийн уулзалтад зохион байгуулж, тэдгээрийн саналыг авсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг ХАХНХЯ-ны Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжлэг аваад байна.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд дараах эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна. Үүнд:
-Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрх, эрх чөлөөг эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хууль зүйн үндэслэл боловсронгуй болж, улмаар эдгээр хүмүүсийн эрх бодитойгоор хэрэгжинэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийт, хамт олны хүрээнд хөгжих эрх зүйн орчин бүрдэж, тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж, хүрээ нь өргөжин, чанар нь дээшилнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, өөрийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтэц бий болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төрийн байгууллагын тогтолцоо, онцлог чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, аливаа этгээдийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах эрх, үүрэг тодорхой болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх төрийн зарим чиг үүрэг тодорхой болж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хөндсөн акт боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эдгээр байгууллагын оролцоо нэмэгдэнэ.
-Нийгмийн дэд бүтэц, төрийн байгууллагын барилга байгууламжийг стандартад нийцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцсэн сурах бичиг, ном хэвлэх, бүтээх, сэргээн засах үйлчилгээг аймаг, дүүргийн түвшинд үзүүлэхэд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт орох боловч энэ нь төсөвт хүндрэл учруулахааргүй байна гэж тооцож байна. Хуулийн төслийг эцэслэн боловсруулсаны үндсэн дээр төсвийн нөлөөллийн үнэлгээг нарийвчлан гаргах болно.
Дашрамд дурдахад НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2006 оны 61 дүгээр чуулганаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци”, түүний нэмэлт протоколыг 2008 онд Улсын Их Хурал соёрхон баталснаар Монгол Улс нэгдэн орсон билээ.
НҮБ-ын бүсийн хөгжлийн гол байгууллага болох Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд 2012 оны 11 дүгээр сард Ази болон Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодитой болгоё" Инчеоны стратегийг батлан гаргасан бөгөөд манай улс энэ оны гуравдугаар сард энэ стратегийг албан ёсоор хүлээж авсан юм.