Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлжээ. 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг тогтвортой байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэн 12.0 хувь болгох шийдвэр гаргасан. Үүний дүнд инфляцийн түвшин тогтворжиж буйг эдийн засагчид онцолж байна.
Тэгвэл 2015 онд Улсын төсөв мөн л тэлэлттэй байхаар батлагдсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь ихээхэн анхаарал татаж буй юм.
Бодлогын саналыг 2-3 удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр Мөнгөний бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргадаг байна. Ямар шийдвэр гаргах нь ойрын хугацаанд тодорхой болох аж.