Хуучин Мон Торх буюу Сентоза Арслангууд болон NBA-н хоёр ч тоглогчыг багтаа нэгтгээд байгаа Дундговь Азарганууд багуудын хоорондын тоглолт өчигдөр боллоо.
Өчигдөрийн тоглолтод Монголын шилдэг төвийн тоглогчдын нэг П.Болортулга Дундговь Азарганууд багт нэгдэж, эхнийхээ тоглолтоо хийсэн нь онцлох үйл явдал байв. Ингэснээр Азарганууд баг NBA-н төвийн тоглогч Andre Brown болон П.Болортулга гэсэн самбарын хүчтэй хослолтой болж байна.
Тус багийн хоёр шилдэг тоглогчийн гар нийлсэн тоглолт ч тун удалгүй гарч эхэлсэн юм. Өнгөрсөн 24-нд болсон эхний тоглолтондоо тааруу байсан төвийн тоглогч Andre Brown өчигдөр тун гайхалтай байж, олон хүчтэй данкуудаар бэлэг барьлаа. Тэрээр 25 оноо, 22 самбар, 3 блок хийж, багаа тэргүүллээ.
Мөн П.Болортулга 21 оноо, 12 самбар авсан бол, Carldell Jonhson 22 оноо, 10 оновчтой дамжуулалт, Э.Дөлгөөн 19 оноо, 4 самбар, 4 бөмбөг таслалт, М.Мишээл 14 оноо, 5 самбар, О.Дөлгөөн 11 оноо авчээ. Энэ өдөр Азарганууд багийн тоглолт, эрс цэгцэрч цаашид тун хүчтэй өрсөлдөгч болох нь харагдаж байлаа.
Харин Сентоза Арслангууд багаас Chris Lawson 22 оноо, 7 самбар, Б.Тамжид 17 оноо, 5 самбар, 5 бөмбөг таслалт, C.Пүрэвцэрэн 13 оноо, О.Нямбаяр 12 оноо, 3 хаалт, Б.Батзолбоо 9 оноо тус тус авчээ.
Шинээр бүрдсэн Дундговь Азарганууд баг тун хүчтэй баг болохоо харуулж, 116-89 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, лигийн эхний хожлоо авлаа.
Үндэсний Супер Лигийн дараагийн тоглолтууд маргааш үргэлжлэн явагдана. Эхний тоглолт Гэгээн Хангай Лидер болон Сентоза Арслангууд багийн хооронд болох бол, хоёр дахь тоглолт Дундговь Азарганууд болон Төв Ургац багуудын хооронд болно.