Даллас Мавериксын эзэн Mark Cuban-д Өрнөд болон Дорнод бүсийн багуудын чансааг ижил түвшинд байлгаж чадах төлөвлөгөө байгаа гэнэ.
Cuban өөрийн баг болох Маверикс түүнчлэн Хьюстон Рокитс, Сан Антонио Спэрс, Шинэ Орлеаны багуудыг Дорнод бүсрүү нүүлгэж оронд нь Чигаго Буллс, Индиана Пейсерс, Детройт Пистонс болон Милуоки Бакс багуудыг Өрнөд бүсрүү авснаар баланс тэнцвэржинэ гэж үзэж байгаа юм байна.
Энэ талаар Cuban хэлэхдээ: "Багуудыг дахин хувиарлаж шинэчлэх явдал нь анх удаагаа яригдаж байгаа зүйл биш. Ийм зүйл өмнө нь олон удаа болж байсан. Өмнөх жишээнээс харвал энэ тохиолдолд аль аль талдаа илүү ашигтай сонирхолтой байх болно." гэсэн байна.
Энэ талаар зарим шүүмжлэгчид Cuban өөрийн багийн эрх ашгийг илүүд үзэж байна гэсэн байр суурьтай байгаа юм. Мэдээж түүний хувьд Мавериксыг Дорнод бүсэд авчрах сонирхол их байгаа нь мэдээж. Учир нь Дорнод бүс үргэлж сул байсаар ирсэн. Гэмтэлтэй тэмцэж байгаа Чигаго Буллс, нэг баг болох гэж хичээж буй Кливленд Кавальерсын дүр төрхийг харахад хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй нь ойлгомжтой юм.
О.Ганбат