Бүжгийн спортын ДАШТ арваннэгдүгээр сарын 1-5-нд Германы Брауншвайт хотод болж, манай улсын бүжгийн спортын “Хатан Туул” хамтлаг амжилттай оролцоод ирсэн юм.
Тэд уг тэмцээний стандартын хамтлагийн төрлийн хагас шигшээ буюу шилдэг 12 багийн нэгээр сонгогдож өрсөлдөөд 11 дүгээр байрт орсон юм.
ДАШТ-д энэ удаа Европын бүжгийн спорт өндөр түвшинд хөгжсөн улс орнуудын болон Монголын нийлээд 20 баг өрсөлдсөн.
Эндээс харахад хэдийгээр “Хатан Туул” хамтлаг амжилтын 50 хувийг л давж гарсан, шагналт байрт багтах шилдэг зургаан багийн нэг болж чадаагүй ч гэлээ тэд Ази тивээс ганцаараа ДАШТ-д хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон зоригтнууд.
Хамтлаг ДАШТ-д нийт дөрвөн удаа оролцсон. 2010 онд Польшид, 2012 онд Германд, 2013 онд ОХУ-д болоход нь оролцож нэг удаа долдугаар байр эзэлсэн нь залуусын хувьд одоогоор дээд амжилт.
Хэрвээ шилдэг зургаа руу орж ирэх юм бол цом, медаль, бүжигчин бүр хоёр сая орчим төгрөгийн шагнал хүртэх учиртай. Мэдээж аливаа тэмцээний журам ёсоор эхний гурван байрт шалгарч чадвал шагналын чансаа чангарна.
“Хатан Туул” хамтлаг шагналт байрт багтах шилдэг зургаан багийн нэг болж чадаагүй ч гэлээ тэд Ази тивээс ганцаараа ДАШТ-д хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон зоригтнууд.
“Хатан Туул” хамтлаг Германаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ирсэн.Тэмцээнд хэрхэн оролцсон, хэддүгээр байр эзэлсэн зэрэг мэдээлэл хэдийнэ цацагдсаны дараа залуус эх орондоо хөл тавьсан.Монголдоо ирэхэд нь тэдэнд баяр хүргэх нэг нь баяр хүргэж, бас гоочлох нэг нь гоочилж угтсан юм.
“ДАШТ-д 20 баг орсноос манай хэд 11 дүгээр байрт орсон юм билээ. Youtube-д бичлэг нь байна лээ, харсан. Уг нь гоё бүжиглэдэг юм байна, гэхдээ тэмцээн тайлбарлагч “Монголын баг урьдын адил хагас шигшээгийн сүүлийн байранд явж байна” гэж хэлж байсан.Тэгэхээр нэг их шальтай амжилт үзүүлээгүй юм биш үү” гэж хүртэл дутуу үнэлэх хүн байв.
Олны дунд ийм яриа нэгээс нөгөөд дамжиж байх зуур тус хамтлагийн ахлагч, бүжигчин Т.Лхагвасүрэнтэй холбогдож тэмцээний тухай болон ер нь Монголын бүжгийн спортын тухай сонирхож асуусан юм.
Тэрбээр “Манай хамтлаг энэ удаагийн ДАШТ-д үндсэн 16, сэлгээний хоёр бүжигчин, хоёр багш, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Энэ төрлийн бүжиг цэнгээнт бүжгээс үүсэлтэй, манай улсад 1995 онд суурийг нь тавьж хөгжүүлсэн хүн бол бүжгийн мастер СУИС-ийн багш Алтанцэцэг агсан.
“Хатан Туул” бол ХААИС-ийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан, УАШТ-д сургуулийн нэрийн өмнөөс өрсөлдөж ирсэн баг. Гэхдээ хөгжлийн явцад асуудал сургуулийн хэмжээнээс хальж улсын нэрийн хуудас болж ирж байна.
Гадаадад тэмцээнд оролцоход хэн ч биднийг ХААИС-ийн дэргэд үүссэн баг гэж биш, Монголын баг, монголчууд, Чингис хаан гэж хардаг, асуудаг, ханддаг. Тэгэхээр бид улсынхаа нэрийн өмнөөс өрсөлддөг болсон.
Бид хүсэл сонирхолдоо хөтлөгдөж бүжигчин болсон улс. Манай багт одоо ч манай сургуульд сурдаг, төгссөн, эдийн засагч, санхүүч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн зэрэг чиглэлээр ажилладаг залуус байдаг.
Сурах нь сурдаг, ажиллах нь ажилладаг, харин чөлөөт цагаа бүжгийн танхимд өнгөрөөдөг. Өдөр бүр бэлтгэл сургуулилалтай, байнгын формтой байдаг. ДАШТ-д явж эхэлсэн цагаасаа хойш бүр ч хатуу чанга дэглэм журамтай болсон. Яагаад гэхээр улсын нэрийн өмнөөс тэмцэлддэг болсон болохоор маш их хичээдэг. Тэмцээнд явахад зардал их ордог.
Гадаадад тэмцээнд оролцоход хэн ч биднийг ХААИС-ийн дэргэд үүссэн баг гэж биш, Монголын баг, монголчууд, Чингис хаан гэж хардаг, асуудаг, ханддаг. Тэгэхээр бид улсынхаа нэрийн өмнөөс өрсөлддөг болсон.Бид хүсэл сонирхолдоо хөтлөгдөж бүжигчин болсон улс.
ХААИС маань олон жил бидний ачаанаас үүрэлцэж ирлээ.Сая л гэхэд ДАШТ-д явахад 20 хүний замын зардлыг гаргаж өгсөн.Харин бусад зардлыг бид өөрсдөө даасаар байна.
Нэг хүнээс гурваас дөрвөн сая төгрөг гарч байгаа юм. Спортын төрөл болсон энэ бүжгийн урлагт дурласных, мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилалт хийж байгаагийнх юу чаддагаа өндөр түвшинд, дэлхийн тавцанд харуулах хүсэл байдаг болохоор бид бүгд шантрахгүй зүтгэдэг.
Манай баг Ази тивээ төлөөлж дэлхийд өрсөлддөгөөр онцлог. Монголын бүжгийн спортын холбоо гэж байгуулагдсан, Дэлхийн бүжгийн спортын холбооны гишүүн ч болсон.Энэ бүжиг нэгэнт л спорт юм бол, ДАШТ-д явах л гэж байгаа юм чинь гээд ССАЖЯ-наас дэмжлэг хүсч, Ц.Оюунгэрэл сайдтай уулзах гэж их хичээсэн.
Тэгэхэд сайд хүлээж аваагүй.Туслах нь “Сайд завгүй, хөдөө явсан, тийшээ ийшээ явсан, байхгүй” гээд ер уулзуулаагүй. Тэгэхээр нь сайдын утсыг олж байгаад залгахад дуудаад байгаа хэрнээ авахгүй, мессеж бичихэд ямар ч хариу байхгүй. Сүүлдээ бүр залхсан.Тэгж яамны дарга нарын үүд сахиж байх зав байгаагүй. Өдөр шөнөгүй бэлтгэл сургуулилалт хийж байсан юм чинь. Явж явж сургууль маань асуудал шийдэлцсэн.
Биднийг энэ спортыг хөгжүүлэхийн төлөө, дурын хүмүүс өрсөлдөж бардаггүй талбарт хурд, хүч, ур чадвар сорьж байгаа, Монголынхоо нэрийн өмнөөс явж байгаа гэж үзээд сургуулиас замын зардал гаргаж өгсөн.Тэргүй бол бид явж чадахгүй байлаа.Бидний хичээл зүтгэлийг ойлгосон хүмүүс боломжоороо тусалдагт их баярладаг.
Тухайлбал “On аnd Оff” продакшны Т.Пүрэвсүх ах бидний бүжигт тохирсон хөгжмийн найруулга хийж өгсөн.Хөгжим маш чухал байдаг. Хувь хүмүүс хүртэл ингэж тусалж байхад ССАЖЯ сонсохыг, харахыг ч хүсэхгүй байсан” гэж байлаа.
Түүний ярианд цөхөрсөн өнгө аяс илэрхий.
Бүжиг бол урлагийн төрөл байсаар ирсэн ч, хөгжлийн явцад хичээллэж, мэргэшсэн хүмүүсээс тэсвэр хатуужил, хурд, хүч, авхаалж самбаа, гүйцэтгэл, гар, хөл, их биеийн хөдөлгөөн, улны ажиллагаа, өлмий, өсгийн байрлал зэрэг олон элементээр уран гулгалт, уран сайхны гимнастик зэрэг спортын төрөлтэй адилхан тул бүжгийн спорт болгон зарлаж, улмаар ДАШТ хүртэл явуулдаг болоод байхад манай улсын төр, спорт хариуцсан яам, түүнийг толгойлох сайд нь бүжигчдийг хүлээж авах ч үгүй илт басамжилсан нь харамсалтай.
Манай баг Ази тивээ төлөөлж дэлхийд өрсөлддөгөөр онцлог. Монголын бүжгийн спортын холбоо гэж байгуулагдсан, Дэлхийн бүжгийн спортын холбооны гишүүн ч болсон.
Спортын бусад төрлийг дэмжиж, тив, дэлхийн чанартай тэмцээнд явахад нь хөрөнгө мөнгө гаргаж өгдөг шигээ бүжгийн спортынхонд зардал гаргаж өгдөггүй юм гэхэд хүсэлтийг нь уриалгахан хүлээж аваад, учир байдлыг танилцуулаад, мөнгө байхгүй бол хэлээд, амжилт хүсч, урам өгөөд явуулж болох л байсан байлтай.
Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, завгүй бүжигчдийг баахан чирэгдүүлж, чилээх нь яамны хийх ажил, спортыг, бүжигчин тамирчдыг дэмжих төрийн бодлого мөн үү.
Аль эсвэл сайд болон түүний албатууд спорт гэдгийг өнөөх л бөхөөрөө төсөөлсөөр, бүжгийн спорт гэхээр дэлхийд ийм юм бас байдаг юм уу гэж бодон, ойлгож ядаад хаа нэгтэйгээс сэм асууж судалж цаг барж байсан юм болов уу.
Монгол Улсад спортын төрлүүдийг хөгжүүлэх, гадаадад тэмцээнд явахад нь зориулж хөрөнгө мөнгө олгох журамд бүжгийн спортыг хамаарахгүй гэж байхгүй нь л лавтай.Яам хариуцаж байсан сайд Ц.Оюунгэрэл яагаад ингэв.
Одоо ирэх шинэ сайд эрхбиш Монгол Улсад маань спортын ийм нэгэн шинэ төрөл хөгжөөд, үнэндээ залуус бор зүрхээрээ хөгжүүлээд өнөө зэрэгт аваад ирснийг анхааралдаа авч, ивээлдээ багтаах биз ээ.
Монголд маань бүжигчин тамирчин улам олон болог. Тэдний нөлөөгөөр хурд, хүч, хөдөлгөөний гоо сайхныг эрхэмлэсэн эрүүл биетэй, саруул ухаантай монгол залуус ч олноор хөгжиг.
Р.Оюунжаргал