Булган аймгийн төвийн айл өрхийн махны хангамжийг хэвийн байлгах, зах зээлийн махны өвөл, хаврын үнийн хэт өсөлтийг хязгаарлахад зориулан Булган суманд бэлтгэж байгаа нөөцийн мах бэлтгэх ажилтай аймаг, сумын удирдлага, ажлын хэсэг танилцан эрчимжүүлэх чиглэл өгч санал хүсэлтийг нь хүлээн авав.
Өвөл, хаврын хэрэглээнд 17 тонн мах бэлтгэн нөөцлөх шаардлагатай хэмээн тооцсон. Энэ ажлыг хариуцсан “Баян Даш хайрхан” компани 110 үхэр, 150 хонь худалдан авч суурилсан байна.
Одоогоор үхрийн 6.8 тонн мах нөөцөлж дайвар бүтээгдэхүүнийг нь бөөр зүрх, элэг сэмж, уушиг, гургалдайгаар төрөлжүүлэн савлаж худалдаанд гаргахаар бэлтээд байна. Энэ ажлыг эрчимжүүлэн хонийг ойрын хугацаанд нядлан махыг нь зоорилж хадгална.
Харин 30 гаруй үхрийг нь тарга тэвээрэг алдуулахгүйгээр арчилгаа, маллагааны сайн нөхцөлд тэжээн өвөлжүүлж хаврын эхээр шинэ мах бэлтгэн худалдаанд гаргах чиглэл баримталж байна.
Хөргүүр бүхий зоорьтой болохоор 10 орчим жил ярьсан асуудлыг шийдвэрлэхээр сум хөгжүүлэх сангаас 100 сая төгрөгийн зээл олгосны дүнд нөөцийн махыг найдвартай хадгалан иргэдэд үйлчлэх боломж бүрдүүлсэн нь энэ ажилд ахиц гарах нэг нөхцөл боллоо.
Үүний дүнд зоорьгүйн улмаас бэлтгэсэн махыг Эрдэнэтэд хадгалуулдаг, хэрэгцээ гарахаар тээвэрлэн авчирдаг зардал, чирэгдлийг арилгаад байгаа юм. Мөн “Баян Даш хайрхан” компани ч нөөцийн мах бэлтгэх ажилд санаачлагатай ажиллаж байна.
Харин энэ жил санхүүжилтийг арай оройтуулж өгсөн, ирэх жил эрт буюу дөрөвдүгээр сард олговол хавар малын үнэ хямд байх үеэр худалдан авч тараг тээвэрэг авахуулж махныхаа гарцыг нэмэгдүүлэх, цаашилбал худалдаагаа иргэдэд хүргэх үнийг хямдруулах боломж байгааг санал болголоо.