Америкийн оршин суугчид Талархлын баярын өдрийг өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ баярын өдөр хүмүүс хамаатан садан, гэр бүлийнхэн дээрээ зочлон бэлэг солилцохын дээр Талархлын өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг юм.
Нью-Йорк хотноо болсон баярын жагсаалыг үзэж сонирхохоор төв гудамжуудад гурван сая гаруй хүн цугларчээ.
Энэхүү ёслолын жагсаал нь алдартай хүүхэлдэйн кино, үлгэр, комиксын баатрууд болон бусад дүрүүд бүхий аварга том хийлсэн бөмбөлөгтэй жагсдагаараа алдартай юм.
Өчигдөр болсон жагсаалын үеэр аварга том 16 бөмбөлөг, 33 том бөмбөлөг үзэгчдийн дээгүүр хөөрч байсан бөгөөд зарим бөмбөлөг нь таван давхар байшингийн хэмжээтэй байжээ.
Жил бүр баярын жагсаалд шинэ баатар гарч ирдэг. Энэ жилийн тухайд “Томас болон түүний найзууд” хүүхэлдэйн киноны Томас, “Хүчирхэг рейнжерүүд” хүүхэлдэйн киноны Паддингтон бамбарууш хөөрч хүүхдүүдийг баярлуулжээ.
Бөмбөлгийг хэмжээ, бөмбөлөгт шахсан гелийн хэмжээнээс хамаараад 20-40 хүн олсноос татаж хөөргөсөн. Пүрэв гаригт Нью-Йорк хотноо хүйтэн байсан ч баярын ажиллагаа урьдын адил явагдаж, хүмүүс ч ёслолын жагсаалд олноор хамрагджээ.
Мөн өөр хотуудаас ч баярын жагсаалыг үзэхээр олон хүн ирсэн байна. Баярын жагсаалд зөвхөн аварга бөмбөлгүүд төдийгүй Америкийн өнцөг булан бүрээс ирсэн найрал хөгжимчид, алиалагчид, акробатчид, алдартай дуучид оролцжээ.
Жагсаалын үеэр зассан хөдөлгөөнт тайзнуудын нэг дээр алдартай Кисс рок хамтлаг тоглож, баяр тэмдэглэж байгаа хүмүүст гэнэтийн бэлэг барьсны дээр энэ ёслолын ажиллагааг АНУ даяар 50 сая үзэгч телевизийн сувгаар дамжуулан үзсэн байна.
Энэ жагсаалын хаалтыг Санта-Клаус хийсэн бөгөөд Талархлын өдрийн маргаашнаас нь эхлэдэг зул сарын баярын үе эхэлснийг билэгдсэн нь энэ гэнэ.
Баярын жагсаалын ерөнхий ивээн тэтгэгчээр уламжлал ёсоор Macy’s их дэлгүүр ажиллаж байгаа.
Анх 1924 онд энэ дэлгүүрийн ажилтнууд алиалагчийн хувцас өмсөн, амьтны хүрээлэнгийн бар, арслан, баавгай зэргийг дагуулан Нью-Йоркийн Бродвей гудамжаар жагсаал хийснээр энэ дэлгүүрийнхэн жагсаалыг ивээн тэтгэдэг уламжлалтай болсон юм байна.
Энэ жагсаалд 1927 онд анх аварга бөмбөлөгнүүд оролцох болсон бөгөөд уламжлал болсон энэ баярын жагсаал гагцхүү Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тасалдаж байжээ.
Талархлын өдөр нь америкчуудын хувьд зул сарын баярын адилаар гэр бүлийн хамгийн том баярт тооцогддог юм.
Хүмүүс гэр бүлээрээ цуглан, цацагт хяруулын махаар гол зоогоо болгосон баярын ширээний ард цуглардаг юм байна. Баярын ширээгээ бэлдэхийн тулд америкчууд худалдан авалт ихээр хийж, дэлгүүрүүд ч “хар баасан гариг” гэсэн өдрийг тусгайлан зарлаж, шөнө дунд хүртэл ажиллан, худалдан авагчдад 70 хувь хүртэлх хямдрал үзүүлдэг юм.
Дашрамд дуулгахад, Фергюсон хотноо зэвсэггүй явж байсан Майкл Брауныг буудан хороосон цагдаагийн ажилтныг эрүүгийн хэрэгт татахгүй гэсэн тангарагтны шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн ёслолын арга хэмжээг тасалдуулах уриалга баярын жагсаал эхлэхийн өмнөхөн олон нийтийн сүлжээгээр тархаж байлаа.
Энэ уриалгад жагсаалын үеэр “Майкл Брауны төлөө шударга ёсыг шаардаж байна ” гэсэн зурагт хуудас барин, амиа алдсан хүүгийн нэрийг чангаар дуудан хашгиралдахыг уриалж байлаа.
Гэвч энэ уриалгыг гаргасан болон дэмжсэн хүмүүс баярын жагсаалыг тасалдуулж чадсангүй.
Жагсаалын үеэр эсэргүүцэлд нэгдсэн долоон хүнийг цагдаагийнхан баривчилжээ.