Дөрвөн хөлт, үнэнч, эрэлхэг амьтан гэмт хэрэгтэнтэй тэмцэж, тэднийг халуун мөрөөр нь илрүүлж, ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө ажиллаад даруй 70 жил болжээ.
Цагдаагийн байгууллагын Эрэлч нохойн алба үүссэний 70 жилийн ой энэ жил тохиож буй. Эртний түүхийг сөхвөл 1928 онд маршал Х.Чойбалсан бүх цэргийн жанжин байхдаа нохойг цагдан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах шийдвэр гаргаж байсан ч тухайн үед нохойг бэлтгэх сургагч, эрэлч нохой байгаагүйн улмаас замхарсан гэдэг. Харин архивд хадгалагдан үлдсэнээр 1944 онд Дотоод явдлын яамны сайдын тушаалаар анх Эрэлч нохойн алба үүсгэн байгуулагдаж, ЗХУ-аас ноход авчирч, гаршуулжээ.
Өдгөө энэ албанд 40 гаруй ноход байдаг бөгөөд гэмт хэргийг илрүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг хангахын төлөө ажилладаг “цалингүй ажилтан” ч гэж тэднийг тодорхойлж болно.
"АКТЛАГДСАН НОХОЙ БАЙДРАГ БИЕ ЖИЖИГ Ч БЭЛЧЭЭР ТОМ"
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Д.Банди гуайг нутгийнхан нь “Нохойтой хувилгаан” хэмээн алдаршуулжээ. Учир нь тэрээр дөрвөн хөлт анд Байдрагтайгаа олон хэргийг илрүүлж, Завханд гэмт хэргийн гаралт огцом буурсан гэдэг. “Банди, Байдраг хоёр байхад гэмт хэрэгтэнд зугтах газар үгүй” гэх яриа ч тухайн үедээ гарч байжээ.
Эрэлч нохойн алба байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулж эрэлч нохойн албаны дарга асан, дэд хурандаа Д.Бандитай хэсэг зуур хөөрөлдлөө.
- Эрэлч нохойн албанд томилогдсон түүхээсээ хуваалцаач?
- Анх 1974 оны наймдугаар сард Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр, 1978 оноос 1982 он хүртэл эрэлч нохойн албаны төлөөлөгчөөр найман жил ажилласан. 1978 онд энэ албанд ирэхэд Герман улсаас хоёр багш ирсэнтэй таарч, нохойн хөтлөгчийн курст хамрагдаж мэргэшсэн юм. Нутагтаа очиж, гурван жил ажиллаж байгаад ЗХУ-ын Ростов на Дону хотын нохойн албаны төв сургуульд суралцан, Зөвлөлтийн албаны нохойн сургуулийн нэгдүгээр зэрэг, сургасан нохой мэргэжлийн болон ерөнхий дасгалын найман медальтай онц дүнтэй төгсөж ирж билээ.
-Эрэлч нохойн албаны түүхэнд Байдраг та хоёрын домог гэмээр сайхан түүхүүд байдаг юм байна лээ.
- Тийм ээ. Байдраг бид хоёр нийлж, их олон хэрэг илрүүлсэн. Байдраг болон түүний дараа хамт ажилласан Хүлгэн хоёрынхоо тусламжтайгаар би нийт 271 гэмт үйлдлийг илрүүлсэн байдаг юм.
- Та Байдраг андаа анх хэрхэн авч байв?
- Яг үнэндээ Байдраг маань актлагдаад ирсэн нохой байсан юм. Нэг үгээр чадвар, биеийн хэмжээгээр гологдсон нохой байлаа. Германы сургалтын хоёр багш ирэхдээ бэлгэнд 20-н овчарктай ирсэн. Тухайн үед хөдөө орон нутгаас нохойтой нийт хөтлөгчдийг цуглуулсан юм. Тэд өмнө нь хөтөлж байсан нохдоо үлдээгээд герман нохой авна гээд хошуурцгаасан. Байдрагийн эзэн түүнийг орхиод мөн л герман нохой авсан гэсэн үг. Би ч мөн нэг герман нохой авсан. Тэр ноход ч сайн бэлтгэгдсэн, гоё ч ноход байсан.
Гэтэл миний нохой халдварт өвчнөөр өвчлөөд аргагүйн эрхэнд устгаж, нохойн сургууль сар гаруй хугацаанд хөл хорио тогтоосон юм. Гэтэл би нутаг руугаа хоосон буцалтай нь биш, Байдрагийг авсан. Үлдээсэн нохдоос ч бие бялдар сайтайнууд нь аль хэдийнэ эзэнтэй болчихсон, давжаа биетэй охин нохой Байдраг л үлдсэн болохоор өөр сонголт байгаагүй. Түүнийг аваад л Завхан явсан юм. Нохойн хөтлөгч бие бялдар сайтай, нуруулаг нохойг дагуулж явах хүсэлтэй байдаг. Хэргийн газар очсон ч сүртэй байдаг байхгүй юу.
Гэхдээ надад аз таарсан. Түүнийгээ нутагтаа аваачиж сургахад мөшгөсөн хэрэг болгоноо бид хоёр илрүүлж байлаа. Сүүлдээ хэрэг гарахаа ч байсан юм. Байдраг бид хоёрын талаар сонссон нохойн төв албаны дарга Шархүү “Ур чадвар нь Байдраг нохойд байна уу, Банди эзэндээ байна уу” гээд шалгахаар ирсэн юм. Миний Байдраг мэргэжлийн бүх дасгал сургуулиа ямар ч алдаа гаргалгүй яс гүйцэтгэсэн юм. “Сайн ажиллаж байгаа нь нохойдоо ч, ингэж сургасан чамд ч байна” гээд намайг хойшоо сургуульд явуулсан нь тэр байхгүй юу.
-Та өөрөө анхнаасаа нохойд их сонирхолтой байсан юм шиг ээ?
-Тэгэлгүй яахав. Би нохойд анхнаасаа маш их сонирхолтой хүн. Немц нохой манай хөдөө орон нутагт ч байхгүй байсан үед миний өмнө ажиллаж байсан төлөөлөгч С.Чулуунбат ЗХУ-д сурч, Завханд ирэхдээ сургуультай, их гоё нохой авчирсан юм. Хашаанд нь уяатай тэр нохойг хараад л нэг хөтөлж явж үзэх юмсан гээд бөөн мөрөөсөл болно. Харин аз болоход намайг туслахаараа ажиллах санал тавиад нохойг нь хооллох, салхилуулах, угааж цэвэрлэх ажлыг даалгасан, би гэдэг хүн чинь бөөн баяр.
Харин нохойн команд хүлээж авах чадварыг эвдчихдэг учир дасгал сургууль хамаагүй хийлгүүлж болохгүй шүү гэж захидаг байсан ч би нууцаар сургууль хийлгүүлж, миний командыг биелүүлэхээр нь их баярлана. Харин дараа нь С.Чулуунбат нохойн төлөөлөгчөөр хот уруу шилжихэд би түүний оронд томилогдсон юм.
-Байдраг та хоёрын илрүүлсэн хэрэг олон л байх. Нохой хэрэг илрүүлнэ гэхээр их л сонирхолтой санагдаад байдаг юм. Байдрагтай хамт илрүүлсэн томоохон хэргүүдийг сонирхуулаач?
-Тийм ээ. Бид хоёрын хамт илрүүлсэн хэрэг зуу хол давсан. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдан сэргийлэхийн ангийн дарга байсан Д.Сандаг-Очир генералын шуурхай албаны машины толь хулгайд алдагдаад, Байдраг бид хоёрыг маргааш нь онгоцоор аваачсан юм. Бид хоёрыг очиход машиныг байрнаас нь хөдөлгөөгүй, хүн хүргэлгүй, нэг цагдаагаар мануулчихсан угтсан юм.
Байдрагаар үнэрлүүлээд л дагуулаад яваад байсан тэндээс нэг их холгүй байх айлын хашааны дэргэд ирээд зогсчихлоо. Тэгээд тэр айлд яваад орсон машины толь авчихаар хүн байхгүй байсан. Авсан байх магадлалтай аравдугаар ангийн нэг хүү байж тараад сургууль дээр нь очсон юм. Хүүгийн ангийг би тодорхой мэдэж байгаа ч нохойгоо бас сайн сорьж, түүнийхээ чадварыг бусдад харуулахын тулд 5-10-р ангийн бүх хүүхдийг жагсаасан юм. Байдраг захаас нь үнэрлэж явсаар толь авсан хүүг татаад гаргаад ирсэн.
Бид хоёр Тосонцэнгэлд дөрөв хоноход 18 гэмт хэрэг илрүүлж билээ. Нэг гэм нь миний Байдраг хөдөө томилолтоор явахад юу ч иддэггүй, өөрийнхөө үүрэндээ л хоол иддэг зуршилтай байсан.
Гэрээсээ төөрч, сураггүй алга болоод амь эрстэх дөхсөн сэтгэц мэдрэлийн өвчтэй нэг эмэгтэйг аймгийн төвөөс 60 гаруй километрийн зайд уулнаас олж байсан юм. Мөн оёдлын цехээс олон өмд хулгайд алдагдахад мөшгөсөн хэрэг болгоноо илрүүлж байсан бид хоёрын сургаар тэр хулгайч хулгайлсан зарим өмдөө цехийнх нь үүдэнд буцаагаад тавьчихсан байж билээ. Гэсэн ч нохойгоо хулгайчийн мөрөөр тавихад хулгайч үлдсэн өмднүүдээ гэртээ гал руугаа хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж байсан юм. Тэр нь Налайхын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад зөрчил гаргаж ажлаасаа халагдсан офицер хүн байсан. Энэ мэт дурдаад байвал бид хоёрын хамт илрүүлсэн хэрэг их.
-Одоо эрэлч нохойн үүрэг гэмт хэрэг илрүүлэлтэд хэр дэмжлэг болдог бол?
-Би тэтгэвэртээ гараад удчихсан болохоор одоо хэр байгааг мэдэх юм алга. Гэхдээ өнөөгийн хотын хүн амын төвлөрөл, хөл хөдөлгөөн, утаа униар, тоос тортог нохойн үнэрлэх чадварт сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Мөн сургаж байгаа хүнээсээ их хамаарна. Сэргэлэн цовоо, соргог байлгаж, сайн дасгалжуулж чадвал тэд хэрэг илрүүлэх нь их байдаг. Эрэлч нохой хүн чанга дуугарахад чих нь буух ёсгүй. Одоо зарим эрэлч нохдыг хараад байхад жаахан чанга дуугарав уу үгүй хулмайлгаад байх шиг харагддаг.
Байдрагаа уулын орой дээр үлдээгээд би өөрөө буугаад бүүр хол цэг шиг харагдах хүртэл явж байгаад гараараа команд өгөхөд биелүүлдэг байж билээ. Зэрэгц команд өгчихсөн бол хөлийн хажууд наачихсан юм уу гэмээр яг дэргэд явдаг. Одоо хараад байхад эрэлч нохойтой үзүүлбэрээ дуусгачихаад нохойндоо чирэгдэх шахам л гарч байгаа харагддаг. Уг нь бол зэрэгц команд өгөөд оосоргүй, дэргэдээ авч явах ёстой.
-Байдрагийг та “тэтгэвэрт гартал” нь хамт байсан уу?
-Харамсалтай нь тэгж чадаагүй. Би наашаа хот руу офицер болоод ирэхдээ түүнийг Говь-Алтайд үлдээх шаардлагатай болсон. Дасчихсан байсан болохоор салахад хэцүү байлаа. Тэр үед Байдраг найман настай байсан, 12 насалсан гэж дуулсан. Байдраг ямар ч үед идэвхтэй, яг миний хийлгүүлэхийг хүссэн зүйлийг бүр баярламаар сайхан хийдэг байсан юм. Өөр ноход холын замд ядарч, идэвх нь суларч, алдаа гаргадаг байлаа. Харин Байдраг тэгдэггүй, бие жижиг ч бэлчээр том, дайчин зан чанартай нохой байсан юм.
- Та ажлынхаа амжилтаас сонирхуулаач?
-1979, 1980 онд УЦСЕН-ын, 1981 онд НАХЯ-ны төрөл мэргэжлийн аварга болж, системийн хэмжээнд ажлын туршлага нэвтрүүлж, “Улсын тэргүүний сэргийлэгч, гал сөнөөгчдийн тавдугаар зөвлөгөөнд” шалгаран оролцож, НАХЯ, УЦСЕГ-ын жуух, диплом, баярын бичгээр, онц сэргийлэгч тэмдгээр шагнагдаж байсан юм. Тухайн үед гаргаж байсан амжилт бүхэн минь сайн хамт олны дэмжлэг, сайн нохойтой байсных л гэж боддог доо.
-Ярилцсанд баярлалаа.