Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Владимир Путин болон Украины тэргүүн Петр Порошенко нар утсаар ярилцсан талаар мэдэгдэл хийжээ.
Песковын өгүүлснээр хоёр орны төрийн тэргүүн арваннэгдүгээр сарын 26-ны үдэш Украины талын санаачилгаар утсаар ярьсан байна.
Энэ ярианы үеэр хоёр талын харилцаа мөн Украины баруун өмнөд хэсэг дэх нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Тэднийг ярилцсны дараа хэвлэлүүдээр Путин Порошенког дарамталж, сүрдүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан.
Харин Песков үүнийг санаанаасаа зохиосон, худал мэдээлэл хэмээжээ.
“Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярилцлагын талаар мэдээлэхдээ агуулгыг гуйвуулсан, үнэнд нийцэхгүй” хэмээн Песков онцолсон байна.
Хэд хэдэн хэвлэлүүдээр Путин Порошенког сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гарсан юм. Түүнчлэн НАТО-той харилцах Украины харилцааны асуудлаар хэлэлцсэн гэж мэдээлж байлаа.
Харин энэ мэдээлэл гарсны дараа Украины тал энэ мэдээллийг няцаажээ. Энд дуулгахад арваннэгдүгээр сарын 16-нд Украины Ерөнхийлөгч өөрийн орныг Оростой дайтахад бэлэн хэмээн мэдэгдэж байсан бол үүнээс өмнө баруун өмнөд хэсэгт өрнөж байгаа сөргөлдөөнийг зогсоож, дэлхийн гуравдугаар дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэх хүсэлтэй байгаа хэмээн мэдэгдэж байлаа.
Орос болон Украины төрийн тэргүүнүүд өнгөрсөн сарын 21-нд мөн утсаар ярилцаж байсан бөгөөд тэд хийн асуудал болон Украины баруун хэсэг дэх сөргөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцжээ.