УИХ дахь МАН, АН-ын бүлгийнхэн Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх уулзалтыг өнгөрсөн лхагва гаригт эхлүүлсэн. Улс орны өнөөгийн хүндрэлт байдлыг даван туулахын тулд хамтран ажиллах, Засгийн газарт зөвлөмж өгч болох талаар Зөвшилцөх уулзалтыг АН, МАН-ынхан хийж байгаа.
Энэ уулзалт зохион байгуулах Ажлын хэсгийг АН-аас УИХ-ын гишүүн М.Батчимэг, МАН-аас УИХ-ын гишүүн Су.Батболд нар ахлан ажиллаж байна.
Зөвшилцөх уулзалтын үр дүнд үндэслэн МАН өнөөдөр бага хурлаа хийж, Засгийн газарт хамтран ажиллах, эсэхээ шийдэх байж.
Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Зөвшилцлийн үр дүн бага хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс Удирдах зөвлөл тодорхойгүй хугацаагаар Бага хурлыг хойшлууллаа” хэмээн мэдээлэл хийв.