Замын-Үүдэд ачааны том машины жолооч нар арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн суулт хийж байна гэсэн мэдээлэл гарлаа.
Үүний дагуу Дорноговь аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга С.Цэрэнтогтохоос тодруулав.
Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд жолооч нар хэвийн үйл ажиллагаагаа үргэлжүүлж байгаа. Эрээний талаас том машины жолоочоос жилдээ 10 мянган юанийн хураамж авна гэсэн яриа гарсан юм байна. Үүнийг эсэргүүцэж жолооч нар ийнхүү суулт жагсаалдаа тулсан юм байна. Хоёр талын хилийн холбогдох албаны хүмүүс энэ талаар уулзаж ярилцахад ор үндэсгүй гэдэг нь тодорхой болсон” гэсэн хариултыг өглөө.