Энэ оны CES үзэсгэлэн дээр Razer-ийн танилцуулж байсан ухаалаг бугуйвч худалдаанд гарахад бэлэн болжээ. Компанийн мэдэгдсэнээр ирэх долоо хоногийн мягмар гаригаас эхлэн Хойд Америкт худалдаанд гарах аж. Бараг бүтэн жил хүлээлгэн байж гаргаж байгаа энэ бугуйвч нэг бүр нь 100 ам.долларын үнэтэй байх бөгөөд эхний 5000 захиалагч 80 ам.доллараар авах юм байна.
Одоогоос хоёр гурван сарын өмнө зарим мэдээллийн сайтууд дээр Razer Nabu аравдугаар сарын 31-ний өдөр 99 еврогийн үнэтэй худалдаанд гарна гэж байсан билээ. Харин одоо компани албан ёсоор хаана, хэзээ худалдаанд гаргах товоо зарлажээ. Гэвч та хойд Америкт амьдардаггүй л бол хэзээ үүнийг гар дээрээ авах нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Fitbit, Microsoft Band зэрэг зах зээл дээрх ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад энэ бугуйвч хэд хэдэн давуу талтай. Жишээ нь хагарч, зурагддаггүй дэлгэц, арьсанд харшилгүй материалаар бүтээсэн гэх мэт.
Шатаасан калорийн хэмжээ, алхмын тоо, хэчнээн шатаар өгсөж уруудсан, хэдэн цаг унтсан гээд дасгалын бугуйвчнуудаас огтхон дутахааргүйн дээр ухаалаг цагтай адил горимоор ажиллаж чадна.
Таны утас руу хэн залгаж байгааг, ямар мессеж ирснийг, Facebook, Twitter, Instagram, Skype зэрэг нийгмийн сүлжээний сайтуудын мэдээллийг ч харуулах юм. Эдгээр мэдээллийг харуулах дэлгэц нь таны бугуйны доор байрлах учир хэн нэгэн харчихна гэж санаа зоволтгүй.
Түүнчлэн гадна тал нь хар өнгөтэй Nabu ногоон, улбар шар, саарал, хар гэсэн дотор өнгөнүүдтэй бүтээгджээ. 128 харьцах нь 32 ОЛЕД дэлгэцний ачаар цэнэгээ 5-7 хоног барих аж.