Энэ сарын 30-ны өдөр Японы Мицубиши компанийн бүтээсэн Хаяабуса 2 /Эгэл шонхор-2/ нэрт хөлөг бага гариг руу хөөрөх гэж байна.
Шинжлэх ухааны тусын тулд энэ хөлөг өмнөх загварынхаа хийж чадаагүйг хийх юм. Гэхдээ анхны Хаяабусатай адил силикат, төмрөөр баялаг бага гариг биш, амьд организм, ус агуулж байж болох шавар, чулуу зэрэг байгалийн баялаг давамгайлсан бага гариг руу хөөрөх аж.
Хөлөг “1999 JU3” гэх бага гариг дээр очихын тулд бараг дөрвөн жил зарцуулах бөгөөд 2018 оны зургадугаар сард очно гэж төлөвлөжээ. Огторгуйд тэнэж яваа бага гаригтай “болзсон газраа” уулзсаныхаа дараа дотор нь МИНЕРВА 2 гэх тэнүүлч робот байгаа МАСКОТ хөлөг тэнд газардах юм. Газардсаны дараа робот шаардлагатай дээжүүдээ цуглуулахад 18 сарын хугацаа зарцуулна.
Ингээд даалгавар амжилттай хэрэгжвэл 2019 оны арванхоёрдугаар сард “дүүрэн дээж” тээсэн Хаяабуса 2 буцаад эх дэлхий рүүгээ бүтэн жил нисэж ирэх аж. “1999 JU3” бага гаригийг манай нарны аймгийн хамгийн эртний биетүүдийн нэг гэж үздэг. Саяхан өөрсдийн роботыг сүүлт одон дээр амжилттай газардуулсан Германы сансар судлаачдын адил Япончууд энэхүү бага гариг дээрээс амьдралын эх ундарга байгаа эсэхийг судлах юм.
Дөрвөн тэрбум жилийн настай манай дэлхий анх үүсэхдээ амьдрал үүсгэх шаардлагатай “орцуудыг” агуулж байгаагүй гэдэгт эрдэмтэд санал нэгддэг. Тиймээс дэлхий дээр амьдрал үүсэх шалтгааныг задгай сансарт тэнэж яваа эртний биетүүдтэй холбон тайлбарладаг бөгөөд ус, амьд организм агуулсан сүүлт од, бага гаригуудыг олж илрүүлснээр амьдрал хэрхэн үүсэн бэ гэдгийг тайлбарлахад илүү хялбар болох юм байна.