Sacramento Kings-н төвийн тоглогч DeMarcus Cousins болон хатуухан шүүмжлэгч Charles Barkley нарын хооронд удаан хугацаанд яригдаж буй хурцадсан нэгэн асуудал байдаг.
Эрхэм Charles Barkley нэгэн ахлах сургуулийн жижиг тоглолтыг үзсэний дараа өөрт төрсөн сөрөг утгатай сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тухайн тоглолтонд Cousins тоглож байсан бөгөөд түүний шүүмжлэлийг хэзээ ч уучлахгүй гэж хэлжээ.
Мөн Kings-н ерөнхий дасгалжуулагч Paul Westphal-г Cousins-тай зохицож ажиллаж чадахгүй учраас ажлаас халсан гэсэн байр суурин дээр Barkley бат зогсож байсан юм.
Түүнийг дуулгавартай байж зарим алдаа дутагдлаа засаж чадвал NBA-н хамгийн шилдэг том залуу байх боломжтой гэсэн Barkley-н шүүмжлэлийн хариуд Cousins:
-Би таныг хүндлэж байгаагүй. Цаашид ч хүндлэхгүй. Бидэнд ярилцах зүйл байхгүй гэж хариулжээ.
Харин Barkley түүнийг өс хонзон санахаас илүү энэ бүгдийг яагаад хэлж байгааг илүү ойлгоосой гэдгээ илэрхийлжээ.
Cousins-г ахлах сургуулийн play off-н тэмцээнд тоглож байхыг нь Barkley анзаарчээ. Харин тухайн тоглолтонд Cousins үргэлж л шүүгчийн шийдвэрт гомдоллож улмаар давхар техникийн алдаа авч тоглолтыг чөлөөлсөн байна.
Barkley түүний талаар: “Би түүнтэй хатуу чанга биш ухаалаг байдлаар л харьцсан. Түүнд маш их боломж бий. Харин ярилцлагын төгсгөлд тухайн тоглолтонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Хэрэв тэр томоожиж чадвал хамгийн шилдэг том залуу байж чадна. Cousins-д түүнийг барьж чадах хүчтэй дасгалжуулагч байгаагүй. Түүнийг зөв удирдаж чадах Пэт Райли, Грег Попович болон Жорж Карл, Док Риверс шиг дасгалжуулагч хэрэгтэй” гэсэн байна.
Харин энэ талаар Cousins:
-Alabama-д болсон тоглолтонд маш олон хүүхдүүд ирсэн байсан. Мөн зарим NBA шилдэг тоглогчид ирсэн гэдгийг би сонссон. Харин түүний хэлсэн үгийг би хүмүүсийн ярианаас сонссон. “Тэр тийм ч сайн биш юм байна” гэж хэлсэн байсан. Яг л өчигдөр болсон мэт л санаж байна. Намайг NBA-д орсон эхний жил дасгалжуулагч маань халагдсан шалтгааныг зөвхөн надтай холбож ярьж байсан. Sacramento-д ийм муу зүйл болж байхыг би мэдэхгүй юм байна гэж тэр NBA TV-р хэлсэн. Би энэ бүгдийг мартахгүй.
О.Ганбат
Эх сурвалж: www.slamonline.com