Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Мухар гудамж” уран сайхны кино өчигдөр "Тэнгис" кино театрт нээлтээ хийлээ.
Дуучин, жүжигчин Д.Лхагвын үүсгэн байгуулсан “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл үзэгчдийн хүртээл болж байна.
“Мухар гудамж” кино нь сэдэв, агуулгаараа “LVA” энтертайнментын өмнөх бүтээлүүдээс тэс өөр бөгөөд тулаант, драм жанарыг сонгон бүтээжээ.
Энэ уран бүтээлээр Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулахыг зорьсон бөгөөд хамрах хүрээгээрээ ч өргөн далайцтай дуугарч байгааг нь анхны үзэгчид нь онцлон дүгнэж байв.
Өөрөөр хэлбэл, хүн хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөнөөс үүдэж, нийгмийн салбар бүрт асуудал, саад бэрхшээл үүсгэж, мухардалд ордгийг “Мухар гудамж” тод томруунаар харуулахыг зорьжээ.
“Мухар гудамж” киноны зохиолыг жүжигчин Д.Лхагва, найруулагч Д.Баярсайхантай хамтран бичиж, өөрөө продюсерээр нь ажилласан юм.
Киноны гол дүрд Д.Лхагва /МУСТА/, ОХУ-ын Буриад улсын дуучин, жүжигчин Дулма Сунрапова, Ц.Цэрэнболд /МУСТА/, дүрүүдэд, Г.Амгаланбаатар /МУСТА/, Ж.Дарамсүрэн /МУГЖ/, П.Цэрэндагва /МУАЖ/ нарын тайз дэлгэцийн шилдгүүд тогложээ.
“Энэхүү киноны маань онцлог нь жанартаа байгаа. Та бүхний мэдэж буйгаар би өмнө нь драм, инээдмийн жанараар кино бүтээж байсан бол харин энэ удаа тэс ондоо жанарт өөрийгөө сорилоо.
Кино маань бүх насны хүмүүст зориулагдсан. Өнөөгийн нийгэмд хийж бүтээх гэсэн, ямар нэгэн юманд хүрэх гэсэн хүмүүсийн өмнө үргэлж саад бэрхшээл тохиолдож байдаг. Тэгвэл энэхүү саад бэрхшээлийг үнэнч шударгаар, зөв замаар явж энэ мухардлаас хэрхэн гарах вэ гэсэн санааг өгүүлэхийг зорьсон” хэмээн жүжигчин, продюсер Д.Лхагва хэлсэн юм.
Киноны нээлтийн ажиллагаанд жүжигчин Д.Лхагва хүү Хүлүгэнтэй хүрэлцэн ирсэн бөгөөд Хүлүгэн тус кинонд гол дүр Баганаагийн бага насны дүрийг бүтээжээ.
“Мухар гудамж” киноны нээлтэд тус киноны гол дүрийн жүжигчин Д.Лхагвын тэргүүлдэг “Guys” хамтлагийнхан оролцож, “Сургууль минь баяртай”, “Эмзэгхэн хайр” дуугаараа үзэгчдэд бэлэг барилаа.
Үзэгч Таныг Монголын нийгмийн үнэн дүр төрхийг өгүүлэх “Мухар гудамж”-нд саатахыг санал болгож байна.