-Өмнөд Суданаас манай энхийг сахиулагч бие бүрэлдэхүүн удахгүй ирнэ-
Африкийн орнуудад тархсан эболагийн халдвар буурах хандлагатай байгаа аж. Нигери улс эболагүй боллоо хэмээн зарласан бол халдварын дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерид буурчээ. Харин Сьерра-Леон улсад тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна.
Энэ нь тус улсын иргэд сарьсан багваахай, шимпанзе зэрэг амьтны мах хоол хүнсэндээ хэрэглэдэг, эмч мэргэжилтний дутагдалтай, эм тариа, ороох боох материалын хүрэлцээгүйгээс халдвар нэмэгдсээр байна гэсэн дүгнэлтийг ДЭМБ-аас хийжээ.
Эболагийн халдвар дэлхийн есөн оронд гарсан бөгөөд гарын ариун цэвэр сахиж, дутуу боловсруулсан хүнс хэрэглэхээс татгалзахыг дэлхий нийтэд анхааруулж буй юм.
Эболагийн халдвар гарсан баруун Африкийн бүс нутгаас Монгол Улсад долоо, найм, есдүгээр сард 12-15 хүн иржээ. Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр эбологийн халдвар гарсан орноос зорчих визийн хязгаарлалт хийснээр зорчин явах хүний тоо багассан байна. Визийн хязгаарлалт хийснээс хойш манай улсад баруун Африкийн орнуудаас 2-3 хүн компаниудын урилгаар ирсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
“Монгол Улсаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Энхийг сахиулагчид эболагийн голомттой газарт ажиллаагүй бөгөөд ойрын үед 68 хүний бүрэлдэхүүнтэй баг ирнэ.
Аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнд өндөр түвшинд шинжилгээ хийж, шаардлагатай бол тодорхой хугацаанд тусгаарлан ажиглалт хийсний дараа нэвтрүүлнэ” хэмээн Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Нарангэрэл ярилаа.