Дэлхийн Залуучуудын Ассемблейн гишүүд Албанийн Тирана хотноо “Залуучуудын манлайлал: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор болж байна. Дэлхийн Залуучуудын Ассемблейн XVI чуулганы үеэр 2014-2018 онд шинээр ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нэр дэвшиж, чуулганы нийт оролцогчдын олонхийн саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганы үеэр сонгогддог удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тив хариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг ба тэдгээр нь нарийн бичгийн газрын үйл ажиллагааг удирдан, хяналт тавьж ажилладаг аж.
Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн Дэлхийн Зауучуудын Ассемблей нь 1949 онд байгуулагдснаас хойш Канад, Гвиней, Их Британи, Перу, Итали, Австри, Дани, Малайзаас ерөнхийлөгчөөр нийт 12 хүн, Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Франц, Их Британи, Швед, Энэтхэг, Боливи, Гана, Финлянд, Зимбабве, Албани Улсаас нийт 11 хүн сонгогдон ажилласан байна.