Манай улсад ажиллагчдын сарын дундаж цалин газар тэнгэр шиг зөрүүтэй байна. Улсын дундаж цалин 792 мянга байгаа бол Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 872 мянган төгрөг байна. Харин баруун бүсэд хамгийн бага буюу 580 мянган төгрөг аж.
Баруун бүсэд Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгууд ордог. Эдгээр аймгуудад сарын дундаж цалин бага байгаа нь аймгийн удирдлагууд иргэдийнхээ орлогыг өсгөх чиглэлд хамтран ажиллах шаардлага байгааг харуулж байна. Эс бөгөөс эдгээр аймгуудаас хот бараадах шилжилт хөдөлгөөн тасрахгүй. Нийслэлд сургууль, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байхад хөдөөгийн сургуулиуд хоосон шахуу хичээллэж байна.
Харин баруун аймгуудаас УИХ-д сонгогдсон гишүүд болон иргэд төсвөөс бүсийн нэмэгдлийг цалин, тэтгэвэр, тэтгэмжид нэмж олгох саналыг тавьсаар байгаа юм. Гэтэл 2017 оноос бондын өрөө төлж эхлэх бид 2020 оныг хүртэл төсөвтөө бүсийн нэмэгдэл тусгах магадлал бараг л 0-тэй тэнцүү.