Ч.Сайханбилэгийн танхимын сайд нар тамгаа хүлээж авлаа. Намуудын төлөөлөл орсон сайд нарыг сонгохдоо гишүүд инээлдэж байгаад л гар өргөн зуу зуун хувийн ирцтэйгээр сонгов. Сөрөг хүчингүй, Засгийн газар, УИХ хоёр нь холилдсон давхар дээлтнүүдээс бүрдсэн засаг ажлаа сайн хийгээсэй л гэж залбирч байя. “Шөнө дөлөөр бүрдсэн шийдлийн засгийн газар” нэртэй сэтгүүлч Э.Энхмаагийн нийтлэлийг та бүхэн ЭНД ДАРЖ уншаарай.
Харин дэд сайд нар ирэх долоо хоногт тодрох төлөвтэй. Дэд сайд гэдэг үнэндээ улстөрийн бялуу хуваалтаар бий болсон албан тушаал гэж үзэх хүмүүс бий. Гэвч Н.Номтойбаярыг дэд сайд хийж байх үед нь энэ талаар асуухад “маш их ажилтай байдаг юм билээ. Хэрэгтэй албан тушаал” хэмээн ярьж байсан юм. Ингээд дээгүүр суугаа хэдэн нөхөд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг албан тушаалаа жигд сайхан хувааж авлаа. Улстөрийн амьдралд өрнөсөн үйл явдлын мэдээллүүдийг ЭНД ДАРЖ уншаарай.
Арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тэмцээн үзэгчдийг шуугиулсан гайхалтай тоглолтуудаар үргэлжлэн явагдсаар байна. Үндэсний супер лиг нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд гуравдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Улирлын тоглолтыг дуустал манай сайттай хамт байж долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гараг бүрийн 17.00 цагаас мэргэжлийн тайлбартайгаар тоглолтуудыг шууд хүлээн аваарай. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сагсан бөмбөгт дуртай хүн бүхэнд лигийн тэмцээнийг шууд дамжуулан хүргэхэд гүн туслалцаа үзүүлсэн Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд талархснаа илэрхийлье. Та бүхэн ЭНД ДАРЖ тусгай цэс рүү нэвтэрнэ үү.
Сэтгүүлч Г.Одгарав энэ долоо хоногоос хувийн эмнэлэгийн асуудлыг хөндөж эхэллээ. Та хувийн эмнэлэгийн эмчид 50 мянган төгрөг өгч хүүхдээ үзүүлж байгаа бол эмчээс юу шаардах эрхтэй вэ? Энэ талаарх тогтсон стандарт байдаг уу гэдгийг тэрээр эхний сурвалжлагаараа хөндсөнийг ЭНД ДАРЖ уншаарай. Цаашид энэ талаар илүү гүнзгийрүүлэн сурвалжлахаар бэлтгээд байна. Харин удаах сурвалжлагаараа тэрээр хувийн эмнэлэгүүд хүүхдийн цаашдын эрүүл мэндийг бодож үзэлгүйгээр, гагцхүү нэр хүндээ аврахын тулд маш өндөр тунтай антибиотик бичиж өгдөг, түүнээс нь болж антибиотикийн хордлогонд орсон хүүхдийн хувийн эмнэлэгээс улсын эмнэлэгт хүргэгддэг талаар сурвалжилжээ. Энэхүү сурвалжлагыг ЭНД ДАРЖ унших боломжтой.
GoGo.mn сайтын сэтгүүлч Г.Одгарав “Дээжис” дижитал сэтгүүлийн редакторын албыг давхар хашдаг билээ. Гар утсандаа үнэ төлбөргүй татан авч сонирхолтой материалуудыг чанарын өндөр түвшинд хүлээн авах боломжтой тус сэтгүүл шинэ жилийн баярт зориулсан дугаараа гаргаад удаагүй байна. Г.Одгарав Дээжис сэтгүүлийнхээ “Ярилцлага”-ын буландаа БНСУ-ын алдартай одод үйлчлүүлдэг “SOONSIKI” хэмээх өндөр зэрэглэлийн салоны продизайнер үсчин Беке буюу К.Тлеубекийг урьжээ. Энэхүү ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай.
Сэтгүүлч О.Ариунбилэг утааны тоо баримтыг агуулсан “УТАА: Бидний ирээдүйг хэвлийд нь хөнөөж байна” нийтлэлийг энэ долоо хоногт нийтлүүлсэн нь олны анхаарлыг татлаа. Утааны эх үүсвэр, утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөлийн хэдэн хувийг утаанаас үүдэлтэй өвчин эмгэг эзэлж байгаа талаар нийтлэлд дурьджээ. Мөн Лос Анжелос хот дахь Хүүхдийн эмнэлгийн Сабан судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Улаанбаатарт судалгаа хийснээр утаатай буюу өвлийн улиралд жирэмсэн эмэгтэйчүүдийн ураг амьгүй болж байгаа нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт болж буйг тогтоосон байна. Байдал дээрдэхгүй байсаар атал агаарын бохирдлыг арилгахын тулд гурван жилд 79,72 тэрбум төгрөг, сард 2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байх аж. Энэхүү нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.
Манай улсад ажиллагсадын дундаж цалин хоорондоо маш их зөрүүтэй байдаг ажээ. Энэ талаар сэтгүүлч Б.Эрдэнэчимэг хөндөн бичсэн байна. Улсын дундаж цалин 792 мянга байгаа бол Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 872 мянган төгрөг байна. Харин баруун бүсэд хамгийн бага буюу 580 мянган төгрөг аж. Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
Энэ долоо хоногт Ардчиллын 25 жилийн ой тохиолоо. Энэ ойд зориулан Үндэсний портал GoGo.mn цуврал материалуудыг нийтэлсэн билээ. Тэдний нэг болох “Ардчилсан хувьсгалын түүхэн гэрэл зургууд” фото тэмдэглэлийг ЭНД ДАРЖ сонирхоорой. Мөн GoGo.Cafe буланд Ардчиллын анхны жилүүдийн үйл явцад өөрийн биеэр оролцож явсан Д.Нямхүүг сэтгүүлч Б.Эрдэнэчимэг урин оролцуулсан байна. Түүний дурсамжит ярилцлагыг ЭНД ДАРЖ унших боломжтой. Сэтгүүлч Э.Энхмаагийн Ардчилсан хөдөлгөөнд анхлан оролцогчийн нэг, УИХ-ын гишүүн Л.Болдоос Ардчиллын түүхийн өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох гурван асуултад хариулт авсныг ЭНД ДАРЖ сонирхоорой.
Шинэ жил хаяанд ирлээ. Айл бүхэн гацуураа засч, албан байгууллагын ажилтнууд шинэ жилийн мэндчилгээндээ бэлтгэж, инээд хөөр, дуу хуур эгшиглэсэн сар дундаа орж байна. Харин та гацуур мод хэдэн төгрөг байгааг, ёолкны тоглоом хаагуур байгааг мэдэж байгаа юу. Мэдэхгүй байгаа бол манай сэтгүүлч Р.Адьяасүрэнгийн “Гацуур, гэрэл чимэглэл, өнгө өнгийн тоглоом хаана, ямар үнэ ханштай байна вэ?” фото сурвалжлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай. Мөн сэтгүүлч Б.Нямдарийн “Шинэ жилээ хүлээж буй нийслэл минь” фото сурвалжлагыг ЭНД ДАРЖ үзээрэй.
Ийнхүү нэгэн долоо хоног өнгөрлөө. Дээр онцолсноос гадна Өндөр гэгээн Занабазарын урласан ногоон дарь эх Парист зарагдаж, “Цэрэн Тур” компанийн захирал Э.Цэрэндолгор ирэх оны дөрөвдүгээр сард болох олон улсын нохой чарганы аялалд ганцаарчилсан төрөлд оролцох эрхийн төлөө өрсөлдөн ялж, автомашины дугаарын хязгаарлалтыг зогсоосон гэх цуу мэдээг Нийслэлээс үгүйсгэж, нийслэлийг Хөвсгөл аймагтай холбосон хатуу хучилттай зам ашиглалтанд орж, Үндэсний статистикийн хороо 11 сарын дүн мэдээгээ танилцуулсан гээд үйл явдал арвинтай долоо хоног болж өнгөрлөө.