Австралийн Сидней хотын төвд байрлах кафед зэвсэгт этгээдүүд иргэдийг барьцаалсан хэмээн ВВС дамжууллаа. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар барьцаалагчид хоёулаа байжээ.
Харин дэлгүүр дотор барьцаалагдсан 13 хүн байгаа гэнэ. Кафений цонхноос “Исламын улс” алан хядах бүлэглэлийн тугтай адилхан туг харагдаж байгаа бөгөөд барьцаанд байгаа хүмүүсийн нэгээр нь тугаа өргүүлсэн гэнэ.
Австралийн орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар хэргийн газар Аюулгүй байдлын хүчнийхэн болон хуягт машин ирсэн байна. Зэвсэгт этгээдүүд байрлаж буй дүүрэг орчмын хөл хөдөлгөөнийг түр хугацаанд хорьжээ.
Мөн Сиднейн Дуурийн театр зэрэг хотын томоохон дүүрэг, гудамж, барилга байгууламжийг хаасан байна.
Дашрамд хэлэхэд өнгөрсөн есдүгээр сард Сиднейд олон нийтийн газарт алан хядах ажиллагаа зохион байгуулахаар завдсан болон “Исламын улс”-тай холбоотой хэргээр хэд хэдэн хүнийг баривчилсан юм.
Эх сурвалж: ВВС