МҮХАҮТ-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Танхимын эрхэм зорилго нь “Монгол улсад бизнес болон хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд гол дэмжигч, урагшлуулан чиглүүлэгч байх” гэж байна. Энэ эрхэм зорилгоо биелүүлэхэд тань танд ямар нэгэн саад учирдаг байв уу?
-Энэ өгүүлбэрийг би өөрөө оруулж байсан юм. Аливаа улсын бизнесийн төлөөллийн байгууллагын гол зорилго нь тухайн улсын бизнес эрхлэгчид нь тааламжтай орчинд амьдрах үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангаж өгөх, ингэхийн тулд төр засагт түлхэц өгөх байдаг. Үүнийг хэмждэг хэмжигдэхүүнийг МҮХАҮТ-аас үргэлж санаачилж, үе үеийн Засгийн газрыг “түлхэж” ирсэн гэж хэлж болно.
Бизнесийн таатай орчныг бий болгохын тулд манай улсын хувьд бизнесийн орчны реформуудыг хийх хэрэгтэй. Энэ талаар 2010 онд С.Батболдыг Ерөнхий сайд байхад анх ярьж байлаа. Түүний өмнөх Ерөнхий сайд нартай бизнесийн орчны реформ хийх санамж бичиг байгуулах оролдлогыг хийдэг байсан боловч хэзээ ч бүрэн хэрэгждэггүй, зэрэмдэг шинж чанартай болж байсан. Харин 2010 оноос Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, бизнесийн орчны шинэтгэл хийхээр тусгасан юм. Одоо УИХ-аар хэлэлцэх ёстой дараах хуулиуд нь бизнесийн орчныг шинэтгэх томоохон алхам болно.
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай,
- Гаалийн тухай,
- Хяналтын тухай,
- Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай,
- Стандартын хууль гээд
Мөн “худалдаа хөнгөвчлөх” буюу бизнесийн орчны нэг гол бүрдэл хэсэг болох Олон улсын худалдаанд хэрэглэгддэг бичиг баримтыг цөөрүүлэх тал дээр тодорхой арга хэмжээ авч, 12 байсан баримт бичгийг дөрөв болгосон. Гэхдээ л тэнд хүнд суртал байсаар байна. Хүнд суртлыг бууруулах, түүнд нөлөөлөхийн тулд МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс”-ийг найм дахь жилдээ гаргаж байна. Бизнес эрхлэгчдийн дунд асуулга явуулаад, тухайн төрийн байгууллага, яамдынх нь хүнд суртлыг эрэмбэлдэг.
Яамдын хүнд суртлын индекс /нэрс хуучнаар/ | |||||
Байр | Яам | Хувь | Байр | Яам | Хувь |
1 | Эрүүл мэндийн яам | 69,5 | 9 | Гадаад харилцааны яам | 18,6 |
2 | Сангийн яам | 67,3 | 10 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам | 17,5 |
3 | Боловсрол шинжлэх ухааны яам | 58,0 | 11 | Эдийн засгийн хөгжлийн яам | 15,3 |
4 | Үйлдвэр хөдөө аж ахуйн яам | 46,4 | 12 | Байгаль орчин, ногоон хөгжлийн яам | 15,1 |
5 | Хууль зүйн яам | 34,8 | 13 | Уул уурхайн яам | 14,9 |
6 | Барилга хот байгуулалтын яам | 24,9 | 14 | Зам тээврийн яам | 13,2 |
7 | Хөдөлмөрийн яам | 22,7 | 15 | Соёл спорт аялал жуулчлалын яам | 12,4 |
8 | Эрчим хүчний яам | 19,9 | 16 |
-Ер нь бизнесийн орчны реформ явагдаж чадаж байна уу?
-Бизнесийн орчны реформ явагдаж байна. Гэхдээ үр дүн талаасаа тааруу. Тиймээс 2014 оны хагас жилд “Бизнесийн итгэлийн индекс”-ээр бизнес эрхлэгчид энэ реформыг бүрэн төгс үр дүнтэй хийгээсэй гэсэн хүлээлт байна.
“Бизнесийн итгэлийн индекс”-ээс
2014 оны сүүлийн хагас жилд бизнесийн ашиг, орлогын талаарх хүлээлт
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одоогоос жил хагасын өмнө УИХ-ын таван гишүүнийг уриад /С.Дэмбэрэл, М.Батчимэг, Д.Гарамгайбаатар, Д.Зоригт, С.Бямбацогт/ зөвшөөрөл, лицензийн тоог багасгах Засгийн газрын нэг комисст орж ажиллаач гэсэн хүсэлтийг тавьсан. Ингээд МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо зэрэг салбарын холбоод бүгд орсон төлөөлөл бүхий 70 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулагдан 1.5 жил ажилласны дүнд Зөвшөөрлийн тухай хууль, Тусгай зөвшөөрлийг 1200 орчим байгааг 300-400 болгох зорилт бүхий хуулийн төслийг бэлэн болгосон. Үүний зэрэгцээ олон улсын санхүүгийн корпорацитай нэгдэн гурван жил ажилласны үр дүнд Хяналтын тухай багц хуулийг бэлэн болголоо.
-Бизнесийн байгууллагууд танхимд байнга тавьдаг, давтагддаг хүсэлт гэвэл юу вэ?
-Дээр дурьдагдсан элдэв хүнд суртал, олон зөвшөөрөл, гарын үсгийг л цөөлөх. Хэдийгээр гадаад худалдааны бичиг баримт дөрөв болсон ч Мэргэжлийн хяналтаас бичиг авахын тулд 14 гарын үсэг цуглуулах шаардлагатай байна. Нэг цэгийн үйлчилгээг яаралтай бий болгох шаардлагатайг бизнес эрхлэгчид хэлж байна.
-Барилгын салбарт жишээ нь, 143 гарын үсэг цуглуулдаг байсныг 70 гаруй болгож цөөрүүлсэн гэдэг. Энэ нь гэвч бизнес эрхлэгчдэд таатай мэт санагдавч хэрэглэгчдийн хувьд хэр ашигтай алхам юм бол?
-Бизнесийн орчин таатай байх тусам хэрэглэгчдэд ч бас таатай л байна.
-Гэхдээ зарим нэгэн шалгалт зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл өнөө хассан тохиолдлууд дотор тухайн үйл явцыг шалгаж байж гарын үсэг зурдаг байсныг болиулчихсан гэдэг. Энэ талаар?
-Тэр барилгын салбарын 143 гарын үсгийг яаж тогтоосныг эхлээд ярья л даа. Түмэнбаяр гээд менежер манай танхимын байрыг бариулах үед нь бүх зөвшөөрлөө тэмдэглээд явахыг би захисан юм. Тэгээд 143 гарын үсэг болсныг нь том хулдаасан дээр хэвлээд анх гаргаж байлаа. “Нөгөө бизнесийн орчин чинь зөвхөн барилгын салбарт л ийм байна” гэж тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдод үзүүлж “шоконд” оруулсан.
Тэгээд гарын үсгийн тоог 70 гаруй болгосон. Барилгын салбарын бүхий л төрийн бус байгууллагууд энэ үйл ажиллагаанд оролцсон. Барилгын сайд Ц.Баярсайханы үед ч үргэлжилж, Барилгын хөгжлийн төв гэж байгуулаад, нэг хэсэг чиг үүргээ “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд өгөөд явж байтал кран унах зэрэг хэргүүд гарахад тухайн салбарт ажилладаг түшмэдүүдийн амнаас чиний асууж байгаа шиг үгс гарсан юм.
Түүнээс хэрэглэгчдийн амнаас бол гараагүй юм шүү. Төр угаасаа ямар нэгэн үйл ажиллагааг өөрийн харьяанд нааж, өөрт үлдээхийн тулд заавал ямар нэгэн сөрөг тайлбар хийдэг. Гэхдээ жанжин шугам нь зөв байгаа тохиолдолд явцын дунд зарим асуудлыг шийдээд явж болдог.
-Төрийн оролцоог багасгах тусам бизнесийн ажил урагшлах гээд байдаг. Та өөрөө төрд орсон хүн энэ оролцоог багасгах талаар юу хийсэн бэ?
-2012 онд шинэ Засгийн газар байгуулагдахад төрийн бүтэц нэлээн занхгар болж ирсэн. Бизнес эрхлэгчид энэ талаар байнга хэлж, Ерөнхийлөгчид хүртэл хандсан. “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг уриалга ч бизнес эрхлэгчдийн санал дээр тулгуурласан. Юутай ч төрийн оролцоог багасгах алхмыг эхлүүлсэн. Дээрх хуулиуд батлагдсаны дараа төрийн оролцоо багасна. Гэхдээ төрийн оролцоог багассан, эсэхийг хэмждэг ерөнхий үзүүлэлт бий. Төсвийн нийт зардлын хэмжээг, ДНБ-тэй харьцуулах, мөн яам агентлаг гэсэн засаглалын бүтцэд тоо, чанарын хувьд өөрчлөлт орж байна уу үгүй юу, төр үйлчилгээний байгууллага болж чадаж байна уу гэдэг үзүүлэлтээр гарч ирэх ёстой. Хамгийн сүүлчийн тоогоор Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр манай улс байр урагшилсан.
Бас авлигын индекс урагшилсан.
Гэхдээ үүнд огт санаа амарч болохгүй. Энэ бол бид ийм их өндөр амжилтад хүрлээ гэсэн хэмжигдэхүүн биш. Процесс зөв тал руугаа явж байгааг л харуулж буй хэрэг. Бид Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр эхний 30-д оръё гэдэг зорилтыг ч тавьж байсан. Тэгэхээр хэлэлцэгдэх шатанд явагдаж байгаа дээрх зургаан хууль 2015 оны эхээр батлагдах, мөн эдийн засгийн реформ хийгдэж, Өршөөлийн тухай хууль батлагдвал 2015 оны эцэс гэхэд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн орчноороо сайжирсан үзүүлэлттэй гарах ёстой.
-Гишүүд ер нь дэмжихээр байна уу. Хандлага нь ямаршуу байх юм?
-Жишээ нь Хяналтын тухай хууль УИХ дээр хэлэлцэх эсэх дээр санал хураахад хоёр удаа “унасан”. Улстөрийн намууд зөвшилцөөд байгааг эерэгээр харахад энэ хуулиудын явц түргэсэх байх гэж бодоод байгаа юм. Саяхан УИХ-ын даргын зөвлөлөөр намын төлөөллүүд эдийн засгийнхаа хуулиудыг нэн тэргүүнд авч хэлэлцье гэдэг ерөнхий байр суурь дээр нэгдсэн. Сонгуулийн өмнө нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, цалин хөлс нэмэх зэрэг нийгмийн асуудалд анхаарсан хууль батлагддаг. Харин одоо бол мөнгө шаарддаггүй, чин сэтгэл шаарддаг эдийн засгийн орчныг сайжруулах хуулиудаа л нэн яаралтай батлах зайлшгүй шаардлага гараад байна. Ийм итгэл үнэмшил ч гишүүдэд байгаа гэж бодож байна.
-Сүүдрийн эдийн засаг хямралтай хавсраад бизнесийнхнийг сөхрүүлж байгаа болов уу?
-Хямралтай, хямралгүй сүүдрийн эдийн засаг манай эдийн засгийн гажиг байсаар л ирсэн. Хамгийн сүүлд 2010 онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар албан бус эдийн засаг багадаа 1 их наяд буюу ДНБ-ий 18-25 хувийн орчимд байна гэсэн тооцоолол гарсан. Үүнд татвар төлдөггүй, орлого нь мэдэгддэггүй, хээл хахууль, мөнгө угаах гээд сүүдэрт байдаг эдийн засаг орж байгаа юм.
Харин сүүлийн үед “та моргэйжид орохын тулд нийгмийн даатгалд хамрагдсан байх ёстой” гэх зэрэг шаардлага тавьж нийгмийн даатгалын шимтгэлээр албан бус секторыг албажуулах процесс бага багаар явагдаж байна. Өмнөх засгийн үед албажуулах процессыг уриалан дуудах, хүчээр хийх оролдлого хийгээд амжилт олоогүй. Дараагийн амжилт олж болох нэг зүйл бол Эдийн засгийн өршөөлийн хууль. Үүгээр нийт татвар төлөгчид, татвар төлдөггүй мөртлөө эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг гэх мэт хүмүүст ашигтай шийдвэр гарна. Монгол Улсад эдийн засгийн идэвхитэй хүн ам нь 1,2 сая. Эдийн засгийн идэвхигүй хүн ам нь 658 мянган хүн байна.
Энэ бүхнийг эдийн засгийн идэвхитэй болгох хөшүүрэг хэрэгтэй. Эдийн засгийн идэвхитэй хүн ам дотор албан бус сектор бас орчихсон. Хүүхдүүдээс бусад нь өөр өөрийнхөө хэмжээнд ажилладаг, нийгэмд тодорхой хэмжээгээр “юм өгдөг” байх шаардлагатай. Үүнийг сүүлийн үед олон улсад “нөхцөлт мөнгөн шилжүүлэг” гэж нэрлээд бодлого болгоод, Латин Америкийн улсуудад амжилттай хэрэгжүүлж байна. Гол санаа нь, “та нийгмээс авч байгаа бол, эргүүлээд нийгэмд өгөх ёстой”. Жишээ нь, та нийгмээс халамж авч байгаа бол улаан бурхны эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой ч гэдэг.
-Тэгээд тэр нь төлбөртэй гэж үү?
-Биш ээ, нийгмийн үйл ажиллагаанд тэр хүнийг идэвхитэй оролцуулж байгаа хэрэг. Зарим оронд тэтгэвэрт гарсан иргэдийн дунд “Ахмад экспертүүдийн холбоо” гэж байгуулаад, тэтгэвэрт гарсан ч гэсэн таны мэдлэгийг нийгэм ашиглая гээд хувийн хэвшилтэйгээ холбож өгөх жишээтэй. Энэ бол эдийн засгийн идэвхигүй хүн амыг идэвхитэй болгох процесс юм. Хүн ам маань цөөхөн учир бид ухаалаг бодлого явуулах ёстой. Тэр ч бүү хэл, хүүхдийн мөнгийг 18 нас хүртэл өгдгийг би 15 болгож багасгах хэрэгтэй гэж үздэг. Ингэвэл 15-аас дээш насныхан эдийн засгийн идэвхитэй хэсэгт хамаарч, тэр хүүхдүүдэд зах зээлийн мэдрэмж өгөх юм. Мөн зорилтот бүлэг буюу ядуу байгаа хэсэгтэй л энэ мөнгөө өг гэсэн санаа.
-Таны ярьсан ахмад экспертүүдийг ашиглах ч юм уу, энэ асуудлыг төрийн оролцоогүйгээр хувийн хэвшлийнхэн өөрөө хийчих асуудал биш үү?
-Танхимын гишүүд хэдийнээ хийгээд эхэлчихсэн. Миний хэлж байгаа санаа бол үндэсний хэмжээнд хийгээсэй. Бодлогын дэмжлэг, хөшүүрэг гэсэн үг.
-Ч.Сайханбилэг сайд болсныхоо дараа “Оростой хийх худалдаагаа рублиэр хийдэг болно” гэсэн нь надад их таалагдсан. Ер нь манай бизнес худалдааны хэчнээн хувийг Оростой хийдэг худалдаа эзэлдэг юм бол?
-Монгол Оросын эдийн засаг бизнесийн харилцааны сүүлийн 20 жилийн хандлагыг энгийн үгээр тайлбарлавал манай зүгээс “экспортлох чадвараа ашиглаад, дээшлүүлэх боломж байна” гэдгийг байнга хэлж байсан, харин Оросууд “танайх хөгжиж байгаа орон. Тийм учир тарифын багахан хөнгөлөлтийг өгч болно. Гэхдээ хөрш гэдэг нь хамаагүй” гэх л хандлагатай байсан.
Харин саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлах үеэр хөрш орон гэдгийгээ бодолцох, зах зээлээ нээх улстөрийн хүсэл эрмэлзлэлийг дээд түвшиндээ тохирлоо. Одоо эдийн засгийнх нь хувьд ажил хэрэг болгох хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэгч гол хүч нь компаниуд. Мөн хоёр орны бизнесийг чөлөөтэй болгох эхний алхам нь визгүй зорчих асуудал юм. “Баахан хулгайч Оросууд орж ирэх нь” гээд л байсан. Уучлаарай, хулгайч биш хүмүүс бас байдаг юм шүү дээ. Манай улсад орж ирж дэлгүүр хэсч байгаад явахдаа хэдэн тор юмтай гарч байна. Манайхан ч гэсэн Итгэлт хамба гэх мэтээр ойр зуурын жуулчлал хийж л байна.
Би Увсын бизнес эрхлэгчдэд Туваг эзэлж авах ёстойг, Завханы бизнес эрхлэгчид Алтанбулаг, Эрээн, Өвөрмонголын хотууд, Жилинь муж, Чанчунь хотын зах зээлд нэвтрэх ёстой гэж хэлдэг. Зэх зээлдээ оруулах эсэх тест нь үзэсгэлэн худалдаагаар хийгдчихдэг юм. Манай экспортын 88 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 12 хувь нь уурхайн бус бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл энэ 12 хувьд маш их ажлын байр байна. Тийм учраас уурхайн бус экпортыг 30 хувь болгомоор байна гэдгийг бизнес эрхлэгчид хэлсэн. Бид энэ саналыг Засгийн газарт хүргэнэ.
-Та гадаадад байгаа монголчуудын хадгаламжийг татъя гэсэн. Яаж тэр вэ?
-Бид эх оронч хөрөнгө оруулалт хийх ёстой юм. Монгол Улс өнөөдөр валютын дотогшлох урсгал татарчихсан, төлбөрийн баланс нь хасах болчихсон, гадаадын хөрөнгө оруулалтаар дэмжигддэг байсан хөрөнгийн урсгал бидний буруугаас болоод зогсчихсон, эдийн засаг хүнд байдалд орсон байна. Ийм үед стандарт бусаар сэтгэх ёстой. Түүний нэг нь Эдийн засгийн өршөөлийн хууль. Мөн гадаадад мөнгөн хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгжүүдийг эх оронч хөрөнгө оруулалт хийгээч гэж уриалах хэрэгтэй. Гэхдээ хий хоосон уриалга бус тэдний мөнгийг эх орондоо хадгалах нь хамгийн найдвартай, дансыг нь хэн ч мэдэхгүй байх, аюулгүй байдлыг нь хангах бүх баталгааг нь гаргаж өгсөн санхүүгийн орчинг бүрдүүлж өгөх ёстой.
Олон иргэд, аж ахуйн нэгжүүд бүр улсын үйлдвэрийн газрууд хүртэл гадаадад данстай гэдэг нь нууц биш болсон шүү дээ. Оюутолгойд ч энэ хамаатай. Оюутолгойг “та нар яагаад борлуулалтын орлогоо манай Монголоор дамжуулахгүй байна” гэж загнаад байгаа биз дээ. Бид түншдээ эхлээд ажил хэрэгч санал тавих ёстой. “Та бүхэн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө Монголын аль нэгэн банк эсвэл Төв банкинд тусгай дансанд хадгалаач ээ, Төв банк та бүхэнд батламж гаргаж өгье. Үүгээр чинь бид валютын нөөцөө баяжуулаад, анхны шаардлагаар чинь л ямар ч асуудалгүй гаргана” гэвэл би жишээ нь Оюутолгойн удирдлага байсан бол зөвшөөрнө. Гэтэл бид шүүмжлээд л, загнаад л байгаа болохоос огт санал тавихгүй байна.
-Гэхдээ энэ мэт асуудал эдийн засгийн наад захын мэдлэгтэй хүн л хиймээр санагдах юм. Яагаад ийм энгийн алхмуудыг ч хийлгүй өнөөдрийг хүрсэнд нь гайхаад байх юм?
-Наад захын мэдлэг биш ээ. Бүр хэт их мэдлэг байхгүй юу. Хүн бүхэн эдийн засгийн гүн мэдлэгтэй болчихсон. Аливаа улс орон асар олон эдийн засагчтай болчихоор эдийн засгийн хөгжил нь урвуу пропорцианалиар явдаг юм байна.
-Гаднын хөрөнгө оруулалт зогсчихлоо. Бид цаашид яаж сэргээх вэ?
-Хөрөнгө оруулагчийн итгэл хуулиа шинэчилснээр бий болчихдог юм биш. Хөрөнгө оруулагч “би энд хөрөнгө оруулснаар санхүү, эдийн засаг, хүний эрх, хуулийн засаглалын хувьд боломжтой орон уу эсвэл би хөрөнгө оруулчихдаг гэтэл дараа нь ямар нэгэн шалтгаанаар бариад шоронд хийчихдэг, эсвэл нэг эмэгтэйтэй кафед сууж байтал хэсэг халзан толгойтой залуус хүрч ирээд тархийг минь хага цохичих болов уу” гэж л боддог. Энэ чинь иж бүрэн асуудал. Эдийн засаг гэдэг яруу найрагтай адилхан “найдвар, итгэл, хүлээлт” зэрэг үгсээр тодорхойлогддог. Тийм учраас сая Ч.Сайханбилэг “итгэлийг сэргээнэ” гэж хэллээ.
-Хямралаас болоод зарим компани шинэ жилээ ч тэмдэглэхгүй гээд л яригдаад байх юм. Танай гишүүн байгууллагуудын хувьд энэ хэр мэдрэгдэж байна?
-Ойлгож байна, эдийн засаг хүнд байна. Гэхдээ би бизнес эрхлэгчдийгээ шинэ жилээ тэмдэглэнэ гэж бодож байна. Жишээ нь бид жил бүр хийдэг "Энтрепренёр-2014" арга хэмжээгээ арванхоёрдугаар сарын 27-нд болно гээд зарлачихсан. Бид хүнд хэцүү үеийг туулж байгаа ч амжилт гаргасан компаниуд байж л байгаа. Төр нь л олигтойхон түлхэц өгөхгүй байгаа болохоос бизнесийн амжилт явдгаараа явж л байна. Компаниуд аль хэдийнээ хямралын эсрэг арга хэмжээгээ аваад эхэлчихсэн. Жижиг оффис түрээсэлдэг байсан компаниуд түрээсээ хуваадаг болсон байна. Хүн халах гэдэг бол хамгийн сүүлчийн арга. Ийм шийдвэрийг гаргахад бизнес эрхлэгчдэд маш хэцүү байгаа.
Гэхдээ дараагийн жилд илүү сайхан болно гэсэн хүлээлт байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.