МАНАН-2-т нэгдсэн МАН-ынхан Шийдлийн засгийн газарт Н.Төмөрхүүг хавчуулав. Тэрбээр хувьдаа "Өндөр Буянт холдинг" хэмээх барилгын компанитай тул ашиг сонирхлын зөрчилтэй сайд оруулж ирлээ, 2012 онд Өвөрхангайгаас сонгуульд өрсөлдсөн ч ялагдчихаад одоо гомдлоо нэхэж явна уу гэх шүүмжлэл чуулганы танхимаас сонсогдож байв. Гэсэн ч АН, МАН хэдийнэ ярилцаж зөвшилцсөн ёсоор шинэ сайд руу төдийлөн дайрч довтолсонгүй. Тэгсгээд баталлаа.
"Өндөр Буянт холдинг" нь гурван охин компанийг эгнээндээ нэгтгэсэн, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт гээд 10 гаруй салбарт үйл ажиллагаа явуулдаг. МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордныг барьсан тус компанийн хашаа нурж, хүн дарсан, барилгын ажилтан нь унаж нас барсан, иргэдийн газрыг маш хямд үнэлэн авах гэж байна зэрэг олон шүүмжлэлд өртөж байсан.
1997 оноос хувийн хэвшилд ажилласан тэрбээр төрийн албанд богино хугацаанд буюу ЗТБХБ-ын сайд асан Ц.Дашдоржийн зөвлөхөөр зургаан сар ажилласан юм байна.
Зам тээврийн сайд Н.Төмөрхүүг амаргүй нөхцөл угтах нь тодорхой. Салбарын гол байгууллагын нэг болох ИНЕГ-ын удирдлага ойр ойрхон солигдож, байнга хэл ам татална. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ИНЕГ-ынхны хамаг булхайг хэвлэлийн бага хурал зарлан, илчилсэн.
Мөн МИАТ компани алдагдалд орж, бондын мөнгөөр авсан онгоцныхоо зээлийг төлж чадахгүйд хүрчээ. Агаарын тээврийн зарим хувийн компани ч цалингаа тавьж чадахгүй байна.
Анхаарал татсан бас нэг зүйл бол Засаг солигдох хооронд хоёр хөршийн удирдагчидтай зурсан гэрээнд Монгол Улсыг салбарын яам нь биш ТӨХ төлөөлнө гэж өөрчлөлт орсон явдал. Үүнийг залруулах үүрэг хүлээсэн Н.Төмөрхүү сайд төд удалгүй энэ талаар мэдээлэл өгнө гэж найдан хүлээж байна.
“Таны өмнөх сайд А.Гансүх их ахиц дэвшил гаргасан шүү” гэсээр УИХ-ын гишүүд түүнийг дэмжсэн. Ингэхдээ УБТЗ-ын Монголын талын эзэмших хувийг 51 хувь болгон өсгөх даалгаврыг түүнд өгнө лээ. Иймд МАН-ын гол санхүүжүүлэгч Н.Төмөрхүү даалгавраа хэрхэн гүйцэтгэхийг харах үлдэж байна. Мөн УБТЗ “дэлхийн хамгийн удаан төмөр зам” хэмээх “алдартай” болсныг ч шинэ сайд бодолцох буй за.