Д.Зоригт сайд эрчим хүчний салбарт эрс шинэчлэл хийж чадах болов уу

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Энхмаа

2014-12-16 08:31 GMT+8

УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Зоригт Эрчим хүчний сайдаар томилогдлоо. Өвөрхангай аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. 2012 оны УИХ-ын сонгуулиар хэл амтайхан гарч, 2013 онд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь баталгаажсан.

Ардчилсан намын тулхтай гишүүдийн нэг тэрбээр сайдын албан тушаалд анх удаа сонгогдож буй юм.Хамгийн сүүлд гэргийнхээ эзэмшлийн зочид буудалд улс төр, бизнесийн хүрээний хэдэн эрхэмтэй мөрийтэй тоглож байгаад хууль хяналтынханд баригдсан гэх. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй гэсэн мэдээлэл бий ч тэрбээр энэ талаар ам ангайгаагүй билээ.

70 тэрбум төгрөгийн алдагдалтай яваа эрчим хүчний салбарыг хүнд байдлаас гаргах цорын ганц арга зам нь үнийг чөлөөлөх хэмээн УИХ-ын гишүүн Г.Тлейхан, Г.Батхүү нар түүнийг сайдаар томилогдох үед сануулж байсан боловч аль ч Засгийн үед үүнийг хийж зүрхлээгүй.

Үеийн үед алдагдал хүлээж төсвийн нуруун дээр хүнд дарамт болон буудаг эрчим хүчний салбарт ямар менежмент хийх нь Д.Зоригт сайдын санаа тавих асуудал боллоо.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 424 санал өгсөн байна.

Дээшээ