Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, арванхоёрдугаар сарын 8-наас 14-ний хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1.100 жилийн ганцаардал - Габриель Гарсиа Маркес
Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.
2.Мэрилэн Монротой эцсийн удаа - Мишель Шнайдер
Шаргал үс, дур булаам царай төрхөөрөө үзэгчдийг уяж чаддаг байсан жүжигчин Мэрилин буюу Норма Жин Мортенсонтой хамгийн ойр дотно байж, хамаг бүхнээ хуваалцдаг байсан сүүлчийнх нь хүн сэтгэл зүйч Ральф Гринсон байжээ. Энэхүү түүхэнд үндэслэн зохиолч Мишель Шнайдерийн бичсэн “Мэрилин Монротой эцсийн удаа” сонирхолтой роман монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа. Сэтгэл зүйчийн өдрийн тэмдэглэлд тулгуурлан, сонирхолтойгоор бичигдсэн уг зохиол дэлхийн олон сая уншигчдын таашаалыг хүртэж, алдарт бүсгүйн ээдрээт амьдрал, одоог хүртэл ташаа ойлгодог үнэнүүдийг дэлгэжээ.
3.The Alligator named Ali - Н.Туяа
Энэхүү ном нь англи хэл сурч буй хүүхэд багачуудад уран зохиолоор дамжуулан англи хэл сурах сонирхлыг өдөөх, англи хэлээр ярилцагч орнуудын хүүхдийн хүсэл сонирхол, ахуй амьдралтай танилцуулах зорилготой адал явдалт, үргэлжилсэн үгийн зохиол юм. Зохиолын эхэнд бага насны гурван хүүхэд далайн эргээс өндөг олох ба тэрхүү өндөгнөөс зулзаган матар гарч, хүүхдүүдийн гэр бүлийн нэгэн гишүүн болж цааш адал явдал, хөгжилтэй түүх үргэлжлэх болно.
4.Каллисто гараг - Георги Мартынов
Дэлхий бол орчлонгийн оюун ухаантай амьтан бүхий цорын ганц гараг гэсэн эртний таамаглалыг шинжлэх ухаан хэдийнэ няцаасан билээ. Амьдралтай ертөнц олон бий гэсэн үзэл аажим аажмаар бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн зүйл болсон юм. Хэдий тийм боловч энэ үзэл батлахыг шаардсан таамаглал хэвээрээ байв. Тэгж байтал огторгуйн хөлөг онгоц Дэлхийд нисэн ирсэн явдал маргаангүй баталгаа болж өгөв...
6.Мянга нэгэн шөнийн үлгэр
Хүн төрөлхтний оюуны далайд лалын шашинтнуудын оруулсан нэгэн томоохон цутгал, дэлхийн олон үндэстний шидэт үлгэрүүдийн ноён оргил болох "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийг эрт цагаас Энэтхэг, Перс, Египет, Бага Ази, Арабын ард түмэн ам дамжин ярьсаар XV зуунд Каир хотноо эмхтгэсэн гэдэг. Ихэнх үлгэрүүд нь "Эрт урьд цагт ертөнцийн нийслэл Багдад хотноо..." хэмээн эхлэх, мянга нэгэн шөнийн турш Шахрияр хаанд Шахразада хатны ярьсан үлгэрүүд нь үлгэрийн дотор үлгэр, түүний дотор үлгэр, дотор нь ахиад л үлгэр гэж толгой эргэм үргэлжлэх бөгөөд үйл явдлынх нь ер бусын сонин, үг хэллэг нь яруу тансаг. Тиймээс ч уг зохиол хожим Европын олон зохиолчдод нөлөөгөө үзүүлж тэдний зохиосон домог, яруу найраг, тууж, романд тусгалаа олсон байдаг аж.
6.Ухаан… Ухамсар… Эрдэм… - С.Молор-Эрдэнэ
Өнөөдөр философичид зөвхөн асуултын хариугаа олох биш бас хариултуудаа онол болгож чадсан ба олон зуун хуудастай номуудыг бүтээжээ. Үүний үр дүнд дэлхийн улс орнуудад философийн бие даасан мэргэжил үүсэж, түүнд хүмүүс олон жил суралцах боломжтой болов. Энэ ном тэр л том бүтээлүүдэд тулгуурлаж, мэргэжлийн үг ухагдахууныг хэрэглэн бичсэн болохыг зохиолч өгүүлжээ.
7.Одоо цагийн хүч - Экхарт Толл
Уг номын зохиолч Экхарт Толл сэтгэлгээний эртний мастеруудын цаг хугацааны хязгааргүй олон сургаалын талаар энгийнээр, тодорхой бичдэг бөгөөд “шаналлаас гарч, амар тайванд хүрэх зам тэнд байна” хэмээх жирийн боловч гүнзгий мэдлэгийг өгдөг. Анх хэвлэгдсэнээсээ хойш ам дамжин яригдаж буй “Одоо цагийн хүч” ном бол уншигч хэн бүхний амьдралыг өөд дэвжээж, үлэмж өөрчлөх чадвартай ховор бүтээлүүдийн нэг юм.
8.Цадиггүй тангараг - Т.Адъяатөмөр
Буурай ээжийн бор ягаан дээлтэй, улаан хацартай, шилбүүр унаад хонио хариулж өссөн жаахан бор хүүгийн ертөнцөөс, зовох цагийн салхинд алгадуулж жаргах цагийн наранд дулаацсан идэр залуухан шинэ эмчийн он жилүүдийн хэлхээсээс цадиггүй зан нэвт үнэртэх өврийн дэвтрээ Т.Адъяатөмөр олонд хүргэж байна.
9.Дрина голын гүүр - Иво Андрич
Нобелийн шагналтан, Сербийн зохиолч, яруу найрагч Иво Андричийн “Дрина голын гүүр” хэмээх энэ зохиолд Балканы хойгийн Слав гаралтай улс орны нэг Босни нутгийн уулархаг хэсгээр урсдаг Дрина голын дээгүүр тавьсан бөх бат суурьтай, цагаан чулуун гүүрний түүхийг өгүүлнэ. Энэ гүүрний ойр орчимд болсон явдлаар дамжуулан зохиолч өөрийн ард түмний дөрвөн зуугаад жилийн түүх, үнэн байдал, аж төрөл, Босни орны хувь заяа тэргүүтэнг өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий, яруу тодорхой илтгэн гаргасан тул үүнийг “Вышеград хотын он дарааллын бичиг” гэх төдийгүй, Босни орны түүх хэмээдэг аж.
10.Ертөнц… Бодол… Мэдлэг… - С.Молор-Эрдэнэ
С.Молор-Эрдэнийн уг ном мэдлэгийн үүсэл хөгжил болон философиос мэдлэгийн салбарууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлэх аж. Тиймээс эхлээд ертөнц гэж юу вэ гэсэн асуултаар эхэлж хүн төрөлхтөн ертөнцийг хэрхэн ойлгож, бодож, мэдсэний эцэст нийгмийг босгож, хүний амьдралыг хөгжүүлсэн тухай уг номдоо бичсэн болохоо зохиолч дурджээ.