Энэтхэгийн Мумбай хотод ажиллаж амьдардаг фото зурагчин Шантану Дас өнгөрсөн зун Монголд очиж улсын баяр наадам үзэж, хөдөө нутгаар аялахдаа авсан гэрэл зурагнуудаа саяхан үзэсгэлэн зохион байгуулж Мумбай хотын оршин суугчдад дэлгэн үзүүлсэн байна.
Шантану Дас нь Нэйшнал Жиографик зэрэг нэр хүндтэй хэд хэдэн сэтгүүлийн шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч бөгөөд ирэх жил манай оронд дахин очиж баруун хязгаарын үзэсгэлэнт байгалийн зураг авах бодолтой байгаа ажээ. Үүнд нь өмнөхийн нэгэн адилаар Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа ЭСЯ, Мумбай хот дахь Монголын Өргөмжит консулын газраас бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болсон байна.