Шувуудын ааш араншингийн талаарх нийтлэлийнхээ хоёр дахь хэсгийг оруулья. Түрүүчийн удаад хар хэрээ, Асрын алтан хараацай, Шивэр энхэт бялзуухайн талаар нийтэлсэн билээ. ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.
Хавар цагт үржлийн үе эхлэхээр ижлээ булаалдсан шувуудын тэмцэлдээн хааяа харагдана.
Энэ бол бор шувууны хэрийн бяцхан биетэй Бүжимч чогчиго (Oenanthe isabellina).
Эрэгчин, эмэгчин нь адил төстэй харагддаг хэдий ч энэ хоёр бол "эрчүүд" гэдэг нь лавтай.
Ширүүхэн үзэлцээд байсныг нь зураг авсан хойно л харлаа. Учир нь энэ тулалдаан нэг хоёр хормын дотор л болоод өнгөрсөн. Чогчигонууд маань салаад хоёр тийш ниссэнээ тэс өөр газар хааяа нэг нэг гялсхийтэл тулалдаж байснаа нэг нь холдоод явсан.
Нөмрөг тас (Aegypius monachus) бол манай орны аварга том, махчин шувуу билээ.
Бог малын зэм дээр хэдэн тас тойрч суугаад, хоёр шувуу зэрэгцээд сэг зулгааж харагдлаа.
Тэгснээ нэг нь зэргэлдээ шувууны толгойноос базаад дайрлаа, хөөж байгаа бололтой.
Эцэст нь дийлсэн бодгаль ганцаараа зоог барьж, бусад хүлээх нь сүргийн эрэмбэ зиндаатай холбоотой бололтой.
Ихэнхдээ шувууд, ялангуяа нэг сүргийн шувууд хоорондоо эв найртай, эвсэг харагддаг. Тийм дүр зургийг харуулах хэцүү ч гэсэн нэгэн жишээгээр энэ тэмдэглэлийг өндөрлөе.
Монгол орны нуур намгийн зэгсэн дотор сүргээрээ амьдран суух Сахалт хөх бух (Panurus biarmicus) их эвсэг. Өвлийн хүйтэнд бие биеэ налаад дулаацан хонодог гэнэ.
Шувууд өд сөдөө байнга арчлахад эрүүний доод хэсэгт хушуу хүрэхгүй зовлонтой. Харин энэ хоёр залуу шувуу нэгнийхээ өд сөдийг шувтарч цэвэрлэхэд туслаад их найрсаг эвсэг байгаа нь харагдана.
Олон янзын шувууд өөр өөр ааш араншинтай байх нь эцсийн дүнд байгалийн жамаар шалгаран амьдрахын төлөө мөнхийн тэмцэлтэй холбоотой бололтой. Шувууд өөрийн удмаа үлдээх, үр төлөө өсгөн бойжуулах, үүр орон, идэш тэжээл, нутаг дэвсгэрээ бусдаас хамтран хамгаалахын төлөө тэмцэлдэх авир араншин бүгд тэдний хорвоод орших үндэстэй холбоотой гэж судлаачид бичсэн байх ажээ.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.