Европарламент арванхоёрдугаар сарын 13-ны болсон нэгдсэн хуралдааны үеэр Грек, Итали, Польш, Францын ажилгүйдэлтэй тэмцэхэд санхүүгийн туслалцаа болгон 35.5 сая евро хувиарлах шийдвэр гаргалаа.
Тус шийдвэрийг Европын зөвлөл зөвшөөрсний дараа Даяаршлалд дасан зохицох Европын сангаас дээрх улс орнуудад мөнгийг хувиарлах аж.
Санхүүгийн тусламжийн ачаар эдгээр орнууд Европын глобалчлал, эдийн засгийн хямралын улмаас ажилгүй болсон 6000 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой болно.
Францын агаарын тээврийн Air France болон Персийн булангийн агаарын тээврийн компаниудын өрсөлдөөн дээд цэгтээ тулж, мөн дэлхийн зах зээлд түлшний үнэ өссөний улмаас Air France-ийн 3800 ажилчин халагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Франц улсад Европын сангаас бараг 26 сая евро хуваарилна.
Дэлхийн эдийн засагт хүндрэл үүссэн нэг шалтгаан нь хэрэглэгчийн эрэлт унасантай холбоотой юм. Үүний улмаас Грекийн жижиглэн худалдааны Odyssefs Fokas сүлжээний борлуулалтын хэмжээ буурсан нь 600 хүнийг ажлаас нь халах шалтгаан болсон юм. Европын санг Афинд 6.44 сая евро хуваарилах аж.
Италийн хойд хэсэгт байрлах Трэнто автономит мужийн Whirlpool гэх гэр ахуйн тавилга, хэрэгсэл үйлдвэрлэгч компани эрэлт буурсан гэх шалтгаанаар 600 гаруй ажилчинаа цомхотгосон. Иймээс Италид 1.89 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болов. 2013 онд Италид ажилгүйдлийн түвшин 6.1 болж өссөн юм.
Эцэст нь Польшид мөн л эрэлт буурсны улмаас Италийн Fiat автомашиныг угсардаг компанийн 1000 гаруй ажилтан ажилгүй болжээ. Польшийн ажилгүйчүүдийн тоог бууруулахад зориулан 1.26 сая евро зарцуулна.
Дашрамд сонирхуулахад даяаршилд дасан зохицох Европын сангийн хэмжээ нь одоогоор 150 сая евро байдаг бөгөөд энэ тоо жил бүр өсөж байдаг. Тус сан 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд даяарчлал, эдийн засгийн улмаас хохирол амссан хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Эх сурвалж: Reuters