Өнөөдөр Улсын филармонийн Морин хуурын чуулга шинэ жилийн гайхамшигтай хөгжмүүдийг эгшиглүүлнэ. Дэлхийн томоохон театруудад бүтээлүүдээ толилуулж монголын гэх нэрийг өндөрт өргөж яваа тус чуулгын The SOUNDS of WINTER нэртэй ээлжит тоглолтын сонин сайхнаас уншигч тантай хуваалцъя. Морин хуурын чуулгын удирдаач МУСТА Д. Түвшинсайхан, концертмейстр МУСТА Н. Жигжиддоржтoй тоглолтын бэлтгэлийн үеэр уулзаж ярилцлаа.
ВЕНИЙН ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛОЛТЫГ ТАНД САНАГДУУЛНА
-Шинэ оны босгон дээр морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна. Юун түрүүнд тоглолтын найруулга анхаарал татаж байна?
-Д.Түвшинсайхан: The SOUNDS of WINTER тоглолт маань Австрийн Венийн Happy new year тоглолтын хэлбэрээр хийгдэх юм. Дээд зэрэглэлийн энэхүү концертыг шинэ он гарахын өмнөхөн дэлхий даяар 50 сая гаруй хүн хүлээн авч үздэг бөгөөд энд дан сонгодог хөгжмүүд эгшиглэдэг байгаа. Харин бидний хувьд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг үндэсний хөгжим зонхилсон морин хуурын чуулгаар дуугарган тоглож байгаагаараа онцгой болж байна. Ийм хэмжээнд боловсруулалт хийгдэнэ гэдэг мэдээж маш нарийн ажиллагааг шаарддаг. Тоглолтыг манай чуулгын концертмейстр Н.Жигжиддорж санаачлан найруулга дээр нь ажиллаж байгаа.
-Н.Жигжиддорж: Бид жил болгон “Playing love” нэртэй дэлхийн шилдэг киноны хөгжмүүдээс бүрдсэн тоглолтоо хийж байсан. Үзэгчид мэдэх байх. Яг энэ сонгодог чиглэлээ барьсан тоглолтыг жил бүр хийж байя гэсэн санаачилгыг гарган шинэ он гарахын өмнөхөн тоглож байхаар тогтож байгаа юм. Нээлтийнхээ тоглолтыг энэ 12-р сард үзэгчддээ хүргэж цаашдаа 2015, 2016 гээд уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн тухайд удирдаачаар МУУГЗ Ч. Чинбат болоод МУСТА Д. Түвшинсайхан ажиллаж байна.
-Маш нарийн ажиллагаа шаарддаг тухай ярилаа. Морин хуурын чуулга хэзээнээс бэлтгэлээ базаасан бэ?
-Н.Ж: Ноднин жил энэ тоглолтоо тавихаар яригдаж байсан ч амжаагүй юм. Энэ жил наадмын дараанаас судалгааны ажлаа хийн бэлтгэж эхэлсэн. Есдүгээр сараас оркестрын найруулгын ажлууд эхлэн сарын өмнөөс хөгжимчдийн нэгдсэн сургалт явагдсан. Хоёр зохиолын хөгжмийг бичин дүрсжүүлж, сурталчилгааныхаа ажилд орсон.
-Бүтээлийн сонголтыг яаж хийв, ямар ямар бүтээлүүд эгшиглэх вэ?
-Н.Ж: Морин хуурын чуулгын уран сайхны зөвлөл болоод уран бүтээлчид сонголтын тал дээр чамгүй сайн ажиллаа. Зохиолын судалгаа нэлээн цаг авдаг ажил л даа. П.И.Чайковский, Д.Д.Шостакович, Ф.Шопен, А.И.Хачатурян зэрэг XVIII- XIX зууны үеийн нэрт хөгжмийн зохиолчдын вальсууд, шедеврүүд эгшиглэхээс гадна орчин үед европ төдийгүй азийн ард түмний сонсож байгаа шинэлэг бүтээлүүдийг ч бас багтаахыг зорьсон. Яахын аргагүй баярын уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг тийм л бүтээлүүдийг сорлож тоглоно.
-Д.Т: Монголын хөгжмийн зохиолчдын алдарт вальсууд ч багтаж байгаа. Төрийн шагналт, МУАЖ С.Гончигсумлаа, “Вальсын хаан” гэгддэг нэрт хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргалын бүтээлүүдээс оруулахгүй байхын аргагүй. Мэдээж “Уран хас”-гүйгээр шинэ жилийн баярыг төсөөлж болохгүй байх. Нийт тоглолтын 10-15 хувьд монгол бүтээл эгшиглэнэ. Тоглолтын номеруудыг одоо бүгдийг нь задлахгүй ээ. Гэнэтийн бэлгүүд ч бас бий.
-Нэг бүтээл дээр хэр хэмжээний цаг гаргаж байна?
-Д.Т: Үндсэндээ судалгааны ажил, боловсруулалт нарийн хийгдсэн. Өмнө нь манай оркестр Щедрины Кармен Сюита, “Севилийн үсчин” дуурийн ари романс зэрэг дэлхийн сонгодгуудыг тоглож байсан туршлагатай учир тоглолтоо үндэсний сонгодгийн хэмжээнд үзүүлчихнэ гэдэгтээ дүүрэн итгэлтэй байгаа шүү.
БАГШ БИДЭНТЭЙ БАЙНГА ХОЛБООТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА
-АЖ Ц. Батчулуун гуай тоглолтын үеэр энд байхгүй байгаа ч гэсэн холоос ч хамаагүй зааж зөвлөнө биз?
-Д. Т: Tэгэлгүй яахав. Ухаан гаргах, философи шаардах зүйл дээр багшаас яахын аргагүй туслалцаа авна шүү дээ. Биднийг шинэ жилийн тоглолт, он гаргаад ардын урлагийн тоглолтоо хийнэ шүү гээд “шахаад” л байна. Фейсбүүк, утсаар бол байнгын холбоотой байна даа. /Инээв /
ЧАМИН , ЦЭВЭРХЭН, ШИНЭ СОРГОГ, СОНИРХОЛТОЙ БАЙХ БОЛНО
-Зарим судлаачид барууны хөгжмийг манай үндэсний хөгжмийн зэмсгээр тоглоход нийцэмж муутай гэж ярих нь байдаг юм билээ?
-Д. Т: Нийцэмжийн хувьд гайхалтай сайхан. Хөгжимчдийн ур чадвараас их шалтгаална л даа. Ур чадвар байгаад тоглох гэсэн сэтгэл байхад болохгүй байна аа гэж ярих хэрэг байхгүй. Ямар нэгэн бүтээгдэхүүн шинээр зах заалд гарахад ч эсрэг сурталчилгаа явж л байдаг. Тоглолтод ирээд хэрхэн тоглохыг сонсоод үз л гэж хэлэх байна.
THE SOUNDS OF WINTER ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРТ ТОГЛОГДОНО
-Морин хуурын чуулга дэлхийн 20 гаруй оронд, өрнө дорнын томоохон театруудын тайзнаа тоглож байсан. Гадаад дотоодын үзэгчдийн хооронд ялгаа хэр ажиглагдаж байна? Үзэгчдээ бэлтгэх гэсэн нэг ойлголт бас яваад байх шиг.
-Д. Т: Мэдээж ялгаа бол бий. Баруун европынхны концерт үзэх соёл одоо л манайд сууж байх шиг. Тоглолт үзэхээр ирж байгаа үзэгчид олширч байна. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд байнга сонгодог тоглолт үздэг үзэгчид бэлтгэгдсэн гэж хэлж болох байна. Илүү өргөн хүрээнд авч үзвэл үзэгчдийг ихээр татна гэдгээсээ илүүтэй хөгжмөөр дамжуулж юуг тэдэнд өгч байна вэ гэдгийг бид бодолцох хэрэгтэй юм. Өгөхийг ч зорьсоор ирсэн. Тухайлбал морин хуур хөгжмийн зэмсэг дээрээ ярихад л энэ хөгжим бол монголын биет бус соёлын өв, монголын түүхэн уламжлал, олон үнэт зүйлийн гэрч шүү дээ. Энэ зэмсгээр тоглож байгаа хуурч болоод хөгжмийн хийц урлал, дуугаралт, тайзнаас үзэгчдийн сонорт хүргэх зэрэг бүхий л зүйлдээ бид чамбай анхаарах хэрэг гарна. Урлал хийцийн хувьд хэлбэрээ алдахгүй, тоглох арга барил нь өөрчлөгдөхгүй байх ёстой гэсэн уламжлалыг хадгалан шинэчлэлийг давхар шингээн бий болгож байгаа маань бидний эрхэм үүрэг л дээ.
-Морин хуурын чуулга ДБЭТ-ийн тайзнаа тоглож байгаа нь ?
-Д. Т: ДБЭТ-ийн босго өндөр. Үзэгчид тэнд очихдоо сэтгэлзүйгээ бэлдсэн байх ёстойгоос гадна гадаад үзэмж, өмсгөл зүүлтэндээ ч анхаарах хэрэгтэй болно. Сонгодог бүтээлүүд тоглоход бидэнд орчин их чухал шүү дээ. Шинэ жилийн баярыг бид тансаг сайхан тэмдэглэдэг болж, сонгодог л гэвэл гадагш нь ойлгож болохгүй л дээ. Сайхан тоглолт үзэх, сайхан хувцаслах, өндөр босготой театрт зочлох гэдэг өөрөө том соёл юм.
-Ингэхэд бусдыг баярлуулахын төлөө, сайхан мэдрэмж өгөх хийгээд цаашилбал том үүрэг хүлээн ажиллаж байгаа чуулгын уран бүтээлчид шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Д.Т: Өмнө нь бид баяраа их эрт хийдэг байлаа. Сүүлийн жилүүдэд он гарахын өмнөхөн л тэмдэглэж байна. Шинэ жил гэснээс бид дандаа үндэсний хөгжмөө тоглоод л суухгүй шүү дээ. Манай чуулгын дийлэнх нь залуус учраас тоглодгоосоо их өөр харагдах өнцөг ч байдаг юм. Металь рок сонсдог залуус олон. Цаашлаад яривал морин хуурын чуулгад цахилгаан хөгжмийн хамтлаг ч бий шүү. Уран бүтээлээ шинэлэг соргог байдлаар мэдэрч бүхий л ажлаа нарийн зохион байгуулахад залуусын маань хурд их чухал байдаг юм.
Уран бүтээлчид маань зарим зүйлийг ярихаасаа илүү сонсгох хэрэгтэй хэмээн ард үлдээлээ. THE SOUNDS OF WINTER тоглолт өнөөдөр 19 цагаас ДБЭТ-т ганцхан удаа тоглогдох юм. Улсын филармонийн Морин хуурын чуулгын урын санг арвижуулж буй шилдэг бүтээлүүд ӨВЛИЙН АЯЛГУУ болон урсах нь ээ.
Д.Майцэцэг