Технологийн аварга Google компани жил бүр хүмүүсийн хамгийн их хайсан үгсийг гаргадаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Apple компанийн бүтээгдэхүүн эхний арван байрт ороогүй цөөхөн хэдэн жилийн нэг болж байна. 2010 онд энэ жагсаалтад iPad, 2011 онд iPhone 5, iPad 3, 2012 онд дахиад л iPad 3 болон iPhone 5S зэрэг төхөөрөмжүүд орж байжээ.
Үүнээс гадна “Flappy Bird” гэдэг хүмүүсийн уурыг хүргэж, үүнийхээ хажуугаар донтуулж байсан тоглоом орсон нь хачирхалтай тохиолдол билээ. Учир нь өмнө нь хэзээ ч, хэзээ ч гар утсанд зориулсан аппликейшн энэ жагсаалтад багтаж байгаагүй. Сонирхуулахад 2048 болон Flappy Bird тоглоомуудыг нэг л хүн бүтээсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн компьютер тоглоом болох Destiny жагсаалтад ороогүй билээ.
Нэг зүйлийг нэмж сануулахад энэ жагсаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулж, эцэст нь хамгийн олон хүний анхаарлыг татсан үйл явдал, бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэслэн гаргадаг. Харин аливаа үгсийн давтамжийнх нь тоогоор гаргавал Google анх үүсэхэд хүмүүс ямар үг хайдаг байсан тэр л үгс байх бөгөөд энэ жагсаалт нь бараг өөрчлөгддөггүй юм байна.
ДЭЛХИЙ НИЙТ ХАМГИЙН ИХ ХАЙСАН ҮГС:
1. Робин Уиллиамс
2. Дэлхийн аварга
3. Эбола
4. Малайзын иргэний агаарын тээвэр
5. ALS Ice Bucket Challenge
6. Flappy Bird
7. Кончита Вурст
8. Исламын улс
9. Frozen
10. Сочигийн олимп
ИНТЕРНЕТЭД НЭГ СЕКУНДЭД ЮУ БОЛДОГ ВЭ?