Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дэх “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш огцом доошилжээ.
Тодруулбал, Нью-Йоркийн бирж дэх ханш нь өнгөрсөн даваа гаригт 6.9 хувиар бууран 2.8 ам.долларт хүрсэн байна. Энэ нь тус биржид “TRQ” симболоор хувьцаа арилжиж эхэлснээс хойших хамгийн доод түвшин аж.
Уг хувьцааны сүүлийн 50 өдрийн дундаж ханш 3.28, 200 өдрийнх нь 3.48 ам.доллар байв. “Cowen and Company” компанийн шинжээчид энэхүү үнэт цаасны үнийн таамгийг бууруулсныг tickerreport. com цахим хуудсанд бичжээ.
Тэгвэл Торонтогийн хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн ханш өчигдөр 6.8 хувиар багасан 3.27 канад доллараар үнэлэгдэв. Энэ нь сүүлийн зургаан жил дэх доод ханш юм.
Тус компанийн нэгж хувьцаа 2008 оны аравдугаар сарын 22-нд түүхэн доод түвшиндээ хүрч 2.15 канад доллар болж байжээ. “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш ийнхүү буурахад нөл өөлөх ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа юм.
Ц.Болор