Австралийн Сидней хотын төвд байрлах кафед иргэдийг барьцаалсан Ман Харун Монисийг залилангийн хэргээр Иранд эрэн сурвалжилж байсан хэмээн ВВС мэдээллээ.
Ираны Цагдаагийн ерөнхий газрын дарга Ахмади Могаддамын мэдээлж буйгаар Ираны Засгийн газар 14 жилийн өмнө Ман Харун Монисыг шилжүүлэн өгөх саналыг Австралид тавьж байсан гэнэ. Гэвч хоёр орны хооронд ялтан солилцох гэрээ байгаагүйн улмаас Австрали Ман Харун Монисыг шилжүүлэхээс татгалзжээ.
Сиднейн барьцаалагч Монис Иранд “Мантеки” нэрээр алдартай гэнэ. Тэрбээр 1996 онд аялал жуулчлалын агентлагт ажиллаж байхдаа, их хэмжээний мөнгө залилж, Малайзаар дамжин Австралид ирсэн байна.
Өдгөө 50 настай Ман Харун Монис хүн амины хэрэг, бэлгийн хүчирхийлэл зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдон, Австралийн цагдаа нарын хараанд өртсөн бөгөөд тэнсэнгээр суллагдсан байсан гэнэ.
Эх сурвалж: ВВС