Нийслэлийн удирдлага “Орон сууцжуулах хөтөлбөр” батлаад таван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хөтөлбөрийн нэг зорилго нь гэр хорооллыг дахин төлөвлөх ажил юм. Энэ дагуу эхний айлууд байрандаа орчихсон. Харин энэ сард багтаан 300 айл шинэ байрандаа орох аж.
Орон сууцжуулах хөтөлбөрийн дараагийн ажил нь газар шинэчлэн зохион байгуулах юм. Эхний загварыг хэдийнэ баталсан.
Хөтөлбөрийн гурав дахь зорилгыг хуучин орон сууцны байруудыг нураан, суурин дээр нь шинэ хороолол барих ажил гэж төлөвлөжээ. Одоогоор нэхмэлийн шарууд болон Төмөр замын хуучин байруудыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гараад байна. Дүүргүүдийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг энэ ажлыг хариуцан, журмаа баталжээ. Барилгын ажлыг гүйцэтгэх компаниудын сонгон шалгаруулалт ч дууссан тул одоо зураг төсөв, техникийн судалгаа шинжилгээний ажил эхэлжээ. Хуучин байрууд 2-3 давхар байсан ч суурин дээр нь 10-15 давхар байшин баригдах тул ус, дулаан, цахилгааны хэрэглээ эрс өсөх нь мэдээж. Иймд дэд бүтцийн нарийвчилсан тооцоо шаардлагатай болсон байна.
Мөн хотын удирдлага МХЕГ-ын тогтоолыг ч мөн хүлээзнэж байгаа аж. Тус тогтоолд хуучирч муудсан байранд хүн амьдрах боломжгүй болсныг үндэслэлтэйгэр заах учиртай юм. Дээрх хуучин байрууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй зөрчилдсөнийг баталгаажуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт ч гарах юм байна.
Дашрамд хэлэхэд хотын удирдлага Төрийн орон сууцны корпорациас авсан тодорхой тооны орон сууцаа түрээсийн зарчмаар ашиглах аж.
Харин шинэ газар дээр шинэ хотхон, хороолол барих ажил огт урагшлаагүй гэж Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Очирбат ярьсан юм. Тэд энэ өвөл бэлтгэл ажлаа дуусгаад томоохон хорооллууд барих хөрөнгө оруулагчдаа сонгохоор төлөвлөжээ.
Үүнд урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай. Эхний тооцоогоор нэг их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ. Үүний 30 хувийг хот хариуцан, үлдсэн 70 хувьд нь моргэйжийн зээл олгооч гэсэн саналыг банкуудад тавихад дуртай хүлээн авчээ. Ингэхдээ хотын удирдлага иргэдтэй нэг бүрчлэн тохиролцоо хий аж. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг хотын захиргаа 100 хувь төлөхгүй бөгөөд 10-20 хувийг нь иргэд өөрсдөө төлөх үүрэгтэй юм байна. Ийм замаар төсөл хэрэгжүүлэгчдэд очих бэлэн мөнгөний хэмжээг өсгөн, хөрөнгө оруулалтыг тасралтгүй хангахаар тооцоолжээ.