Японы Хоккайдо аралд өнөөдөр их хэмжээний цас оржээ. Үүний улмаас тус арлын зүүн бүс нутгийн 19 суурин газрын 5000 гаруй айл өрхийн цахилгаан тасарсан хэмээн Хоккайдогийн Цахилгаан эрчим хүчний компани мэдээллээ.
Түүнчлэн Хоккайдо арлын төмөр зам болон агаарын холбоо тасарсан байна. Иргэний агаарын 272 нислэг, галт тэрэгний 300 гаруй хөдөлгөөн цуцлагджээ.
Японы Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлж буйгаар Хоккайдо арлын зүүн хэсгийн зарим нутагт салхины хурд секундэд 35-40 метр хүрсэн гэнэ.
Арлын оршин суугчдыг зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС