Төрийн Думын гишүүн, Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский парламентын дээд болон доод танхимын гишүүдийн гуравны нэгийг цомхотгохыг санал болгов. Улс оронд нүүрлээд байгаа санхүүгийн бэрхшээлийг давахад ийм арга хэмжээ хэрэгтэй гэж тэрээр үзэж байгаа юм.
Мөн ажлын аппаратыг ч цомхотгох ёстойг тэрээр онцоллоо. Ингэснээр засаг захиргааны хангамжийг 30 хувиар бууруулах боломжтой. Мөн ажлаа цаашид үргэлжлүүлэх депутатуудын цалинг 30 хувиар буруулах хэрэгтэй гэнэ.
“Хэрэв тус болохгүй бол дахиад 10-15 хувь бууруулж болно. Ингэснээр боломжийн хэмжээний мөнгө хэмнэнэ. Зөвхөн Төрийн Думын зардал долоон тэрбум рубль, харин Холбооны Зөвлөлийнх найман тэрбум байдаг шиг санаж байна. 15 тэрбум жилд гээд боддоо. Гэтэл тавыг зарцуулах боломжтой шүү дээ” хэмээн Жириновский мэдэгдлээ.
Төрийн Думд 450 депутаттай, харин Холбооны Зөвлөл 170 гишүүнтэй.
Үүний өмнөхөн ОХУ-ын Засгийн газар төрийн зардлыг 10 хувиар бууруулах болсноо зарласан билээ. Юуны өмнө төрийн мэдлийн хөтөлбөр үүнд хамрагдаж байгаа юм.
“Lenta.ru”