Өнгөрсөн зун төрсөн гурван ихэр панда буюу хулсны баавгайн бамбаруушт нэр өгснийг Хятадад олны хүртээл болголоо. Гуанжоу мужийн Шимелон цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөх ёслол болж эгч эмэгчинд Мэнмэн буюу “Өхөөрдөм”, хоёр дүү эрэгчинд Шуайшуай “Хөөрхөн” болон Куку “Амгалан” гэсэн нэрийг хайрлажээ. Эдгээр нэрийг бамбарууш бүрийн зан авиртай холбон өгсөн юм байна.
Хулсны баавгай ихэрлэдэг хэдий ч амьд үлдэх нь ховор байдаг гэнэ. Тэгэх тусмаа гурван ихэр бамбаруушаас нэг нь заавал амь үрэгддэг юм байна. Өмнө нь 1967, 1999, 2003 онуудад гурван ихэр төрсөн хэдий ч нэг эсвэл хоёр нь амь үрэгдэж байжээ.
Эдгээр гурван ихрийг төрсөн даруйд нь инкубаторт байршуулж эрчимтэй арчилгаа хийсэн аж. Эдгээр бамбарууш аюултай үеэ давсан бөгөөд цаашид урт удаан, аз жаргалтай амьдрах болно гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийгээд байна.
Хулсны баавгай нь Зэрлэг байгалийн олон улсын сангийн албан ёсны билэгдэл гэж тооцдог, харин Хятадын албан бус билэгдэл юм. Зэрлэг байгальд өнөөдрийн байдлаар 1500 толгой баавгай Сычуан, Төвдийн уулархаг бүсэд амьдардаг аж.
Сайн харилцаа тогтоохын тулд пандаг янз бүрийн оронд илгээдэг туршлагыг Хятад нэвтрүүлсэн бөгөөд түүнийг нь “панда-дипломат харилцаа” хэмээн нэрийддэг. Ингэхдээ хулсны баавгайг амьтны хүрээлэнд худалддаггүй, зөвхөн түрээслэх боломжоор хангадаг. Хэрэв баавгай тухайн амьтны хүрээлэнд өчүүхэн төдий л тавгүйтэх юм бол буцаан авдаг. Учир нь хятадын мэргэжилтэн тэднийг байнга дагалдаж явдаг аж.
Эх сурвалж: “Newsru.com”