Унгарын Парламент улс оронд нь ням гарагт томоохон супермаркетуудыг ажиллахыг хориглохын төлөө санал өгчээ. Энэ төрлийн хориг тавихыг Унгарын ард иргэд эсэргүүцэж байгаа ч энэ хоригийг тогтоохоор болсон байна.
Амралтын өдөр томоохон супермаркетуудыг ажиллахыг хориглосноор хүмүүс дэлгүүр хэсэлгүй гэр бүлтэйгээ хамт амрах боломжтой болно гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан үзэж байгаа юм байна.
Статистик мэдээллээс харахад Унгарын таван оршин суугч тутмын нэг нь ням гарагийг дэлгүүр “хэсэхэд” зориулдаг гэнэ. Харин супермаркетуудыг ийнхүү амралтын өдөр ажиллахад нь хориг тавьснаар 20 орчим мянган хүн ажилгүй болно гэдгийг худалдааны сүлжээний төлөөлөгчид мэдэгдсэн байна.